"Санхүүгийн байгууллагын боловсон хүчний бүртгэл, ажил даалгаврын хуваарилалт, гүйцэтгэлийн талаарх баялаг өгөгдлийг ашиглан оюуны хөдөлмөрийн карьер хөгжилд жендэрийн зөрүүтэй байдлыг үүсгэж буй механизмуудыг судалсан байна. Карьерын эхний шатанд эмэгтэйчүүдийн хувьд албан тушаал ахих, хөгжихөд жендерийн зөрүү нэлээн нөлөөлж байна. 10,000 гаруй хөрөнгө оруулалтын төсөлд дүн шинжилгээ хийснээр төслийн багийг удирдуулах үүрэг далгаврууд (“тушаал дэвших боломжтой” даалгаврууд) нь карьер хөгжилд гарч буй жендерийн зөрүүтэй байдлыг тайлбарлаж, урт хугацааны карьерт нөлөөлдөг болохыг тогтоосон.

Эрэгтэй дарга нар нь эрэгтэй банкируудыг илүүд үздэгийг нотолсон бөгөөд ажилтнуудын дунд хийсэн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн хувьд үүрэг даалгаврын хуваарилалт дээр хавчигдмал санагддаг ч багийг удирдан ажиллах хүсэл эрмэлзлэлийн хувьд ялгаа байдаггүй байна."

 

Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: ЕСБХБ-ны судалгааны ажил №291, Чагатай Биркан, Гвидо Фрибел, Тристан Штал

Зураг: ЕСБХБ