"Дижитал технологи нь эдийн засгийг өөрчилж, ажлын байр бий болгож, амьдралыг сайжруулж байна. Харилцаа холбоо, бизнес, эрүүл мэнд, боловсрол, санхүү болон бусад салбарууд ч дагаад эрс өөрчлөгдөж байна.
Гэсэн хэдий ч цахим хуваагдал (digital divide) хурц хэвээр байгаа бөгөөд хөгжлийн тэгш бус байдалтай ижил утгатай болж байна. Дэлхий даяар олон тэрбум хүн офлайн хэвээр байгаа бөгөөд цахим шилжилтийн дэвшил жигд бус байгаа нь цахимжиж буй болон цахимжилтаас хол үлдсэн хүмүүсийн хоорондын ялгааг улам бүр хурцатгаж байна.
Энэхүү тайланд цахим шилжилтийн дэлхийн ахиц дэвшил, улс орнуудын дижитал технологийн үйлдвэрлэл, ашиглалт, цахим ажлын байр, цахим үйлчилгээний экспорт, апп хөгжүүлэлтээс эхлээд интернетийн хэрэглээ, үнийн түвшин, чанар болон өөр олон хүчин зүйлсийг авч үзэн, судалсан болно."
Дэлхийн банкнаас англи хэл дээр бэлтгэн гаргасан энэхүү тайлантай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Дэлхийн Банк Групп
Зураг: Дэлхийн Банк Групп