"2023 оны үйл ажиллагааны тойм нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг улам бүр бэхжүүлж, өргөжүүлж урт хугацааны үр нөлөөг нэмэгдүүлэх түүхэн шийдвэрүүдийг онцлон танилцуулж байна. 2023 онд ЕСБХБ нь Украин дахь үйл ажлаа үргэлжлүүлэхээс гадна Саб-Сахарын Африкын орнууд болон Ирак улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулж 4 тэрбум еврогоор хөрөнгөө өсгөсөн.
ЕСБХБ нь хямралын эсрэг хариу арга хэмжээ авсаар байгаа бөгөөд хямралын эсрэг хариу арга хэмжээнд нийт 6.5 тэрбум еврогийн санхүүжилтийг олгосон нь рекорд эвдсэн дүн болж байна. Үүнд Ногоон эдийн засгийн шилжилтийн хүрээнд олгосон санхүүжилт болон Турк, Мароккод болсон аймшигт газар хөдлөлтийн үр уршгийн эсрэг санхүүжилт орж байна.
Банкны өөрчлөлт шинэчлэлтийн хөтөлбөр нь үр дүнтэй, үр ашигтай хамтрагч -орчин үеийн институци байхад чиглэсээр байна."
Энэхүү тойм тайланг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк англи болон бусад хэлээр бэлтгэв. Тойм тайлантай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: ЕСБХБ
Зураг: ЕСБХБ