"Дэлхийн эдийн засаг хэцүүхэн байдалд байна. 

Үйлчилгээний салбарын инфляци тогтмол өсөж байгаа энэ үед дэлхийн эдийн засгийн өсөлт ерөнхийдөө өөрчлөлтгүй байна. 

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 оны 4-р сарын Дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийн таамаглалтай нийцэж, 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь байх төлөвтэй байна.

Үйлчилгээний салбарын инфляци нь инфляцийг бууруулах хүчин чармайлтыг сааруулж байгаа нь мөнгөний бодлогыг хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. Ийнхүү инфляцид нөлөөлөх эрсдэл, худалдааны хурцадмал байдал болон бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь урт хугацааны бондуудын хүү бүр ч өсөх магадлалыг нэмэгдүүлэв. Иймд үнийн тогтвортой байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх бодлогуудыг сайтар эрэмбэлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна." 

 

Англи хэл дээрхи тайланг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: ОУВС

Зураг: ОУВС