"Эрчим хүчний шилжилтэд ахиц дэвшил гарч байгаа боловч дэлхий нийтийн тодорхойгүй байдлаас үүдэн ахиц дэвшил нь саарч байна. Эрчим хүчний шилжилтийн индекс (ETI) нь 120 улсыг одоогийн эрчим хүчний системийн үзүүлэлт болон тэдний эрчим хүчний орчны бэлэн байдлаар нь үнэлж үздэг. Энэхүү индексийн дагуу эрчим хүчний үр ашигтай байдалд ахиц дэвшил гарч, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглэх нь эрс нэмэгдэж байгаа боловч сүүлийн жилүүдэд эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн эрчим хүчний тэгш хүртээмжтэй байдал алдагдсанаар эрчим хүчний шилжилтийн эрч саарсан болохыг тогтоожээ. Мөн геополитикийн эрсдэл нь эрчим хүчний аюулгүй байдлыг сорьсоор байна."

Энэхүү англи хэл дээрх Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгааг энд дарж уншина уу.

Эх үүсвэр: Дэлхийн эдийн засгийн форум, 2024.

Зураг: Дэлхийн эдийн засгийн форум