"Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар нь чухал байр суурь эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг хангаж байна.

Үндэсний статистикийн хорооноос эмхлэн гаргасан энэхүү танилцуулгад мал тооллогын үндсэн үр дүнгээс гадна мал аж ахуй, газар тариалангийн салбарын 2023 оны төлөв байдлыг нэгтгэн харж, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, голлох нэр төрлийн түүхий эд үйлдвэрлэлийн хэмжээ, тэдгээрийн экспорт, импорт, малчин өрх, малчдын мэдээлэл, мал эмнэлгийн арга хэмжээ, малын хашаа, худаг, уст цэг болон газар тариалангийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох тариалсан талбай, хураасан ургац, га-гийн ургацын талаарх мэдээллийг тусгасан болно."

 

Энэхүү тайлантай энд дарж танилцана уу.

Эх үүсвэр: Үндэсний Статистикийн хороо, 2024.

Зураг: Үндэсний Статистикийн хороо