Энэхүү тайлан нь жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилго бүхий олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилт, тусламж болон бусад эх үүсвэрүүдийн талаарх урьд өмнө байгаагүй тоймыг санал болгож байна. Энэхүү тойм нь ЭЗХАХБ-аас цуглуулсан өгөгдлийг шинжилж, чиг хандлагыг судлах, дэлгэрэнгүй мэдээллийг илрүүлэх, боломжит хүчин зүйлүүдийг тодорхойлох болон жендэрийн тэгш байдлыг дэмжихэд санхүүжилтийг илүү сайн ашиглаж болох салбаруудыг санал болгоход зорьсон байна.
Тусгайлан сонгож авсан сэдэвчилсэн салбаруудад жендэрийн тэгш байдалд анхаарсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудад нэг хэсгийг зориулан оруулсан бөгөөд энэхүү тайлан нь олон орны эмэгтэйчүүд, охидын эрх болон эрх мэдлийг нэмэгдүүлэх үйл явц зогсонги байдалд орж эсэргүүцэлтэй тулгарч буй энэ үед гарч байгаагаараа онцлогтой юм. Боломжит санхүүжилтийн шинэ дүр зургийг гаргаж, хэрхэн ашиглаж байгааг харуулснаар хариуцлагыг дэмжиж, жендэрийн тэгш байдал руу чиглэсэн ахиц дэвшлийг сэргээх шинэ эх үүсвэрүүдийг дайчлах үйл явцыг хурдасгахад дэмжлэг болно.
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ (2024), ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот
Зураг: ЭЗХАХБ