Уур амьсгалын финтек буюу уур амьсгалын өөрчлөлт, санхүүгийн үйлчилгээ, дижитал технологийн огтлолцол нь шинэлэг технологийг ашиглан уур амьсгалын санхүүжилтэд илүү их хөрөнгө оруулалт татах, улмаар санхүүжилтийн зарим саад бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Технологи зөвхөн хэсэгчилсэн шийдлийг санал болгоно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч финтек нь уур амьсгалын хөрөнгө оруулалтын санхүүжилтэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж болохыг уг нийтлэлд дурджээ.
Мөн уур амьсгалын санхүүжилт дэх шинээр гарч ирж буй санхүүгийн технологийн давуу талуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна тэдгээрийн хязгаарлалтуудыг ч судалсан байна. Зах зээлд оролцогчид, хувийн хэвшил, зохицуулагч байгууллагуудтай хийсэн хэлэлцүүлэгт тулгуурлан энэ чиглэлээр хувийн хэвшлийн хүчин чармайлтыг онцолжээ. Эцэст нь, уур амьсгалын талаарх мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, дижитал дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хүртээмж, санхүүгийн хэрэгслийн хөрвөх чадварыг сайжруулах, байгаль орчин, санхүүгийн зохистой зохицуулалтыг хангахад анхаарсан хэд хэдэн сургамж кейсүүд болон бодлогын боломжит үр нөлөөллийн талаар энэхүү нийтлэлд авч үзжээ.
Англи хэл дээрхи нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: Елена Лоукоянова, Фабио Наталучи, Дэвид Ванг, Шишо Канада, 2024 он. ОУВС Уур амьсгалын тухай нийтлэл 2024/008.
Зураг: ОУВС