2025-2026 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувьд тогтвортой байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засаг бага өсөлттэй байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хангалтгүй. Хөгжиж буй орнууд нь нэг хүнд ногдох орлогоороо хөгжингүй орнуудынхыг гүйцэх боломжгүйгээр 21-р зууны хоёрдугаар дөрөвний нэг хэсэг рүү орох гэж байна.

Ихэнх бага орлоготой улс орнууд 2050 он гэхэд дунд орлоготой улс болох хандлага харагдахгүй байна. Илүү таатай гадаад орчныг бүрдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, бүтцийн хязгаарлалтыг багасгах, уур амьсгалын нөлөөг арилгахын тулд дэлхийн болон үндэсний түвшинд бодлогын арга хэмжээ авч, урт хугацааны өсөлт, хөгжлийг хурдасгах шаардлагатай байна.

 Дэлхийн банкнаас англи хэл дээр бэлтгэн гаргасан энэхүү тайлантай энд дарж танилцана уу.

 

Эх сурвалж: Дэлхийн Банк Групп

Зураг: Дэлхийн Банк Групп