ЭЗХАХБ болон НҮБ-ын ХХААБ-аас хамтран гаргадаг энэхүү хөдөө аж ахуйн салбарын хэтийн төлөв 2025-2034 тайлан нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон загасны зах зээлийн арван жилийн төлвийг улс үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд цогц байдлаар үнэлсэн байна.
Энэхүү тайланг дээрх байгууллагууд маань гишүүн орнууд болон олон улсын бараа бүтээгдэхүүний худалдааны байгууллагуудтай хамтран боловсруулсан бөгөөд нотолгоонд суурилсан бодлогын төлөвлөлтийг дэмжих ирээдүйд чиглэсэн гарын авлага болдог. Энэхүү 21 дэх хэвлэл нь эдийн засаг, улс төр, байгаль орчны сорилтуудын дунд дэлхийн хөдөө аж ахуйн хувьсан өөрчлөгдөж буй орчныг шинжилсэн байна.
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ, хөдөө аж ахуйн хэтийн төлөв, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис болон Ром хот: https://chooser.crossref.org/?doi=10.1787%2F601276cd-en
Зураг: ЭЗХАХБ