Банкуудын уур амьсгалын төлөөх сайн дурын амлалт нь тэдгээрийн ногоон зээлийн олголт болон зээлдэгчдийнх нь байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг хэрхэн урьдчилан таамаглаж байгааг Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк(ЕСБХБ)- наас судалжээ. ЕСБХБ нь бага, дунд орлоготой 33 орны 644 банкны гүйцэтгэх захирал, зээлийн газрын дарга нарыг хамруулсан судалгаа хийсэн бөгөөд банкуудын ногоон менежмент, зээлийн үйл ажиллагааны индексийг боловсруулжээ. Эдгээр өгөгдөл нь олон улсын уур амьсгалын санаачилгад гарын үсэг зурж буй банкууд ("ярих") гарын үсэг зураагүй банкнуудаас илүү ногоон үйл ажиллагаа ("ажил хэрэг") явуулдаг болохыг харуулж байна.
Түүнчлэн, ЕСБХБ нь 4,719 аж ахуйн нэгжийг хамруулсан нарийвчилсан судалгаатай өөрийн банкны мэдээллийг нэгтгэн харахад уур амьсгалын төлөөх санаачлагатай ажилладаг банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд ногоон хөрөнгө оруулалт хийх магадлал өндөр байгаа нь батлагдсан байна. Мөн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байгаль орчны санаачилгад нэгдсэн банкуудаас зээл авахыг илүүд үздэг ажээ. Эдгээр судалгаа нь банкууд бодитоор байгаль орчныг хамгаалах чиг хандлагыг хэрэгжүүлдгийг харуулж байгаа бөгөөд тэдгээрийн сайн дурын амлалт санаачилга нь хөрөнгө босгохын ын төлөөх “ногоон угаалга” биш гэдгийг баталж байна.
ЕСБХБ-наас гаргасан англи хэл дээрх тайлантай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: ЕСБХБ
 
                             
                        
