"Шинэ технологиуд Зүүн Ази, Номхон далайн орнуудад ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, бүтээмж болон хэмжээний өсөлт нь автоматжуулалтын улмаарх хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний нөлөөллөөс давсан байна. Гэсэн хэдий ч ашиг тус нь жигд бус байсан бөгөөд чадварлаг ажилтнуудад давуу тал олгож байгаа бол нэгэн хэвийн, гар ажиллагаатай ажил эрхэлдэг зарим чадвар багатай ажилчид албан бус салбарт түлхэгдэн шилжиж байна. Цаашид дижиталчлал нь үйлчилгээний арилжааны чадварыг сайжруулж, хиймэл оюун ухаан (AI) нь үйлдвэрлэлийн процессыг өөрчлөх болно. Зүүн Азийн орнууд ажилтнуудыг шаардлагатай ур чадвараар хангаж, үйлчилгээний салбарыг худалдаа, хөрөнгө оруулалтад нээлттэй болгосноор үр бүтээлтэй байх боломжтой байна."

Дэлхийн банкнаас англи хэл дээр бэлтгэн гаргасан энэхүү тайлантай энд дарж танилцана уу.

Эх сурвалж: Дэлхийн Банк Групп

Зураг: Дэлхийн Банк Групп