Шилжилтийн тайлан 2025-26 нь хүн ам хурдтайгаар хөгширч буй эдийн засгууд, мөн залуу, хурдацтай өсөж буй хүн амтай эдийн засгуудын хувьд хүн ам зүйн өөрчлөлт ямар үр дагавартайг судалсан болно. Тайланд төрөлтийн түвшин буурч буй зэрэг сүүлийн үеийн хүн ам зүйн чиг хандлагыг тоймлон, бодлого боловсруулагчдад авч хэрэгжүүлж болох стратегиудыг танилцуулжээ. Эдгээр стратеги нь хөдөлмөрийн бүтээмжтэй насыг уртасгах, автоматжуулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг дэмжихэд төвлөрдөг. Тайлан нь ЕСБХБ-ны бүс нутгууд болон бусад орнуудад хиймэл оюун ухаан, шилжилт хөдөлгөөний бодлогын асуудлуудад анхаарал хандуулж, хүн ам зүйн өөрчлөлт нь бодлогын сонголт, нийгмийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийг хэрхэн төлөвшүүлж буйг мөн авч үзсэн болно.
Англи хэл дээрх тайлантай энд дарж танилцана уу. Мөн Монгол улсын үнэлгээний тайланг эндээс татаж авна уу.
Эх сурвалж: ЕСБХБ
Зураг: ЕСБХБ
