"Бид бодит дайн, мөргөлдөөн, стратегийн давуу байдал олж авахын тулд эдийн засгийн зэвсгийг ашиглах явдал, мөн нийгийн хуваагдал гүнзгийрч буйгаас үүдэлтэй тогтворгүй байдлыг нүдээрээ харж байна. Эдгээр “энд ба одоо” байгаа эрсдэлүүд бодитоор өрнөхийн зэрэгцээ технологийн хурдацтай хөгжил, байгаль орчны доройтол зэрэг урт хугацааны сорилтууд нь системүүдийн хэмжээнд дам нөлөөг үргэлжлүүлэн бий болгохоор байна.

Дэлхийн Эдийн Засгийн форумаас жил бүр гаргадаг энэхүү тайлангийн 21 дэх удаагийн хэвлэл нь тогтворгүй, савлагаатай арван жилийн хугацаанд дэлхий нийтийн тулгамдсан эрсдэлүүдийг авч үзсэн байна. Тайланд 2026–2036 оныг хамарсан гурван хугацааны хүрээнд эрсдэлийг шинжилж, шийдвэр гаргагчдад ойрын сорилтууд болон урт хугацааны зорилтуудын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэхээр зорьжээ.

Тайлангийн 1-р бүлэгт дэлхийн 1,300 гаруй шинжээчийн оролцоотойгоор хийгдсэн 2026 оны Дэлхийн эрсдэлийн хандлагын судалгаа-ны үр дүнг танилцуулсан ба 2-р бүлэгт эдгээр эрсдэлийн нөлөөлөл болон хоорондын уялдаа холбоог судалсан болно."

Энэхүү англи хэл дээрх Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгааг энд дарж уншина уу.

Эх үүсвэр: Дэлхийн эдийн засгийн форум, 2026.

Зураг: Дэлхийн эдийн засгийн форум