'Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд ашиглаж буй шинэлэг, дижитал арга барил нь Ази, Номхон далайн бүс нутгийн эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй дэмжлэг болж байна. Энэхүү тайланд дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж буй интернэт холболт, бичиг үсэг тайлагдалтын хангалтгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн технологийн гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийн талаар хэлэлцжээ. Дижитал санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох саад бэрхшээлийг даван туулах чиглэлд оролцогч талуудын авч хэрэгжүүлж болохуйц арга хэмжээний зөвлөмжүүдийг санал болгосон байна.'
Англи хэл дээрх тайлантай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: АХБ
Зураг: АХБ