Professional Knowledge Exchange (PKE) арга хэмжээ нь Монгол улс дахь санхүүгийн байгууллагуудын удирдах түвшний ажилтнуудын дунд уулзалт семинар хэлбэрээр зохион байгуулагддаг арга хэмжээ юм. PKE арга хэмжээгээр онцлон хэлэлцсэн илтгэлүүдийг энэ хэсэгт байршуулна.
Зохиогч: | |
Хэвлэсэн он, сар, өдөр: | 22-04-2022 |
Зөвшөөрөл: | Copyright RSBP CA & MN |
Хандалт: | Олон нийтийн |
Лизинг нь үндсэндээ банкны сонгодог зээлээс гадна БЖДҮ-ийг санхүүжүүлэх гол хэрэгсэл, ялангуяа тээврийн хэрэгсэл зэрэг биет хөрөнгө худалдан авахад зориулагдсан байдаг. БЖДБ-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авах шаардлага ихтэй өнөөгийн нөхцөлд лизинг нь Төв Ази даяар БЖДБ-үүдэд улам чухал үүрэг гүйцэтгэх хандлагатай байна. Эдгээр хэрэгцээ нь компаниудад зориулсан автомашины энгийн санхүүжилтээс ч илүү давж гарч байна.
Энэхүү уулзалтаар бид санхүүгийн байгууллагуудад лизинг төрөлжүүлэх стратегийг төлөвлөхдөө үнэлэх ёстой стратегийн болон үйл ажиллагааны асуудлыг авч үзсэн. Мөн түүнчлэн, тодорхой нарийн зах зээл болон шинэ бүтээгдэхүүний санааг хэлэлцсэн.
PKE арга хэмжээнд оролцогчид уг уулзалтын үеэр тавигдсан илтгэлийг PDF форматаар татан авах боломжтой.
Зохиогч: | CRS компаниас RSBP хөтөлбөрт |
Хэвлэсэн он, сар, өдөр: | 03-03-2022 |
Зөвшөөрөл: | Copyright RSBP CA & MN |
Хандалт: | Олон нийтийн |
Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөрөөс ээлжит PKE арга хэмжээг "Санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй уур амьсгалын эрсдэл" сэдвийн дор зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний танилцуулга илтгэлтийг уур амьсгалын эрсдэлээр мэргэшсэн олон улсын экспертүүд болох Герхард Мулдер болон Стефани Гнисиос нар тавьсан. Илтгэлийн хүрээнд уур амьсгалын эрсдэлийн суурь ойлголт, санхүүгийн салбар дахь уур амьсгалын асуудлууд, уур амьсгалын эрсдэлийг тооцож, тусгаж эхлэхэд санхүүгийн байгууллагуудын авч үзэх ёстой гол хүчин зүйлс зэргийг хөндсөн юм.
PKE арга хэмжээнд оролцогчид уг уулзалтын үеэр тавигдсан илтгэлийг PDF форматаар татан авах боломжтой.
Зохиогч: | |
Хэвлэсэн он, сар, өдөр: | 29-10-2019 |
Хандалт: | PKE 2019/10 |
Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан PKE арга хэмжээ нь ‘Нэмүү өртгийн сүлжээний санхүүжилт’ сэдвийг онцоллоо. Уг арга хэмжээний танилцуулга илтгэлийг энэ салбарт мэргэшсэн олон улсын мэргэжилтэн, хэлэлцүүлгийн модератор ноён Жон Янкура тавьсан юм. Энэхүү илтгэлээр нэмүү өртгийн сүлжээг санхүүжүүлэх боломжууд, холбогдох эрсдэлүүд болон гол онцлогуудын талаар хөндөн ярилцсан юм.
PKE арга хэмжээнд оролцогчид уг уулзалтын үеэр тавигдсан илтгэлийг PDF форматаар татан авах боломжтой.