
"ЭЗХАХБ-ХХААБ-ын Хөдөө аж ахуйн салбарын 2023 оноос 2032 он хүртэлх хэтийн төлөв нь хөдөө аж ахуйн түүхий эд болон загас агнуурын зах зээлийн үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд 10 жилийн хэтийн төлвийг үнэлсэн бөгөөд энэ нь ирээдүйд чиглэсэн бодлогын шинжилгээ, төлөвлөлт хийхэд ашиглагдах боломжтой юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан дэлхийн хүнсний аюулгүй байдлын талаарх санаа зовинолт нэмэгдсэн бол энэ жилийн төлөв байдлын тайлан нь бордооны өртгийн өсөлт хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хүргэхээр байгааг харуулж байна.
Read more: ЭЗХАХБ-ХХААБ хөдөө аж ахуйн салбарын хэтийн төлөв 2023-2032

"2011-2019 оны хооронд БНХАУ-ын хотуудын панел тоон өгөгдлийг ашиглан өндөр үр дүнтэй өргөн хүрээний хэмжүүрийн өгөгдөл дугтуйлах шинжилгээгээр дижитал санхүүгийн нүүрстөрөгч ялгаралтад үзүүлэх нөлөөллийг хэмжсэн. Энэхүү судалгаагаар дижитал санхүү нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулдаг гэдгийг нотолсон бөгөөд энэ дүгнэлт нь дээжийн сонголт, хэмжилтийн боломжит асуудал, судалгааны хугацааны сонголт, бусад бодлого зохицуулалт байгаа эсэх, боломжит эндоген чанар зэргийг харгалзсан ч ижил гарсан байна. Энэ нөлөөлөл нь, ядаж л зарим талаараа, ногоон инновацийг нэмэгдүүлэх замаар дамждаг байна.
Read more: Дижитал санхүү нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж чадах уу? БНХАУ-ын жишээ

"Хиймэл оюун ухаан ба хөдөлмөрийн зах зээл
Энэхүү Хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал 2023 судалгаанд ЭЗХАХБ-ын орнуудын хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн хөгжлийг шинжилж үзсэн ба уг судалгаагаар ажиллах хүчний эрэлтийн хувьсал, ажиллах хүчний хомсдол, мөн өндөр инфляцийн үеийн цалингийн нөхцөл байдал, түүнтэй холбоотой бодлогод илүүтэйгээр анхаарал хандуулсан байна. Мөн хиймэл оюун ухааны (AI) хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаарх одоогийн баримтуудыг нэгтгэн дүгнэсэн.

“Жендэрийн хүртээмжийн энэхүү түүл нь залуу бизнес эрхлэгчдийг бизнестээ жендэрийн тэгш байдал болон хүртээмжтэй байдлыг дэмжих нөөцөөр хангаж байна. Энэхүү түүл нь бизнес эрхлэгчдэд авъяаслаг боловсон хүчний нөөцийг татах, хадгалж үлдэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох боломжийг олгож, өөрчлөлт шинэчлэлтийн замыг бий болгодоход чиглэгдсэн юм. Түүлкит нь жендэрийн талаарх өрөөсгөл хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийг арилгах бодит арга хэмжээг санал болгох зорилготой юм.”

2022 оны жилийн тоймд тус банк өнгөрсөн онд хэрхэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мөн Украиныг эрчимтэйгээр дэмжиж ажилласан талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан.
Украин дахь үйл ажиллагааны хажуугаар ЕСБХБ нь өөрийн ажилладаг бусад эдийн засгуудын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим чадавхийг бий болгох зэрэг бусад салбарын гол зорилтуудыг хангахад чиглэн ажилласан байна.
Онцлууштай нь ЕСБХБ-ны 2022 оны нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг ногоон хөрөнгө оруулалт эзэлж байгаа нь 2025 он гэхэд зонхилон ногоон банк болох банкны зорилттой нийцэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгууд 2023 Атлас нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаарх интерактив түүх, мэдээллийн дүрслэлийг танилцуулдаг. Энэ нь зорилт бүрийн хүрээнд сонгосон зорилтуудын чиг хандлагыг онцолж, зарим ТХЗ-ыг хэрхэн хэмждэг тухай ойлголтуудыг танилцуулсан.

Санхүү, хөдөө аж ахуйн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд бий болж буй боломжууд
Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд илүү дасан зохицох чадвартай хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгоход гол байр суурь эзэлдэг ч уур амьсгалын өөрчлөлт, цочролоос шалтгаалсан аюул, эрсдэлтэй тулгардаг. Хөдөөгийн эмэгтэйчүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, хөгжихөд нь тусалж, хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээ үзүүлэгчид тэдэнд төдийгүй тэдний бизнест үнэ цэнийг бий болгох санхүүгийн болон санхүүгийн бус шийдлүүдийг боловсруулж, хүргэх нь зүйтэй.

Эдийн засгийн урьдчилсан таамаглал
Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал нь ЕСБХБ-ны бүс нутгуудын сүүлийн үеийн үйл явдлуудыг дүгнэж, эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэлийг хэлэлцэж, ЕСБХБ-ны эдийн засагчид болон эдийн засгийн шинжээчдийн бэлтгэсэн хамгийн сүүлийн үеийн таамаглалыг өгдөг.
Мөн энэхүү тоймоор Украин дахь дайны нөлөөлөл, ЕСБХБ-ны бүс нутгийн өндөр инфляци болон бодлогод үзүүлэх нөлөө зэрэг цаг үеийн асуудлаар дүн шинжилгээ хийсэн.

Гэхдээ олон улсын худалдааны бүтэц тогтолцоо нь хурдан өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицох хэрэгтэй болж байна.
Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын 1 нь ядуу байгаа нь 1990 оноос хойш дөрөв дахин буурч, бага, дунд орлоготой орнуудын дэлхийн худалдаанд эзлэх хувь хоёр дахин нэмэгджээ. 1960 оноос хойш олон улсын худалдаа хорь дахин өссөн нь дэлхий дахинд орлого нэмэгдэх гол хүчин зүйл болсон юм.
Read more: Олон улсын худалдаа нь одоо ч хөгжилд хөтөлж чадна

“Тогтвортой байдлын тайлан 2022 нь 2022 оны турш бүс нутгаа илүү хүчирхэг, илүү тэсвэртэй, тогтвортой ирээдүйд бэлтгэхийн тулд ЕСБХБ-с хэрэгжүүлсэн олон ажлыг судлан, нэгтгэсэн тайлан юм. Уг тайланд Украины түрэмгийллийн нөлөөлөл, дэлхийн цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйл алдагдах аюул зэрэг олон хямралд Банк хэрхэн хариу арга хэмжээ авсан талаар дэлгэрэнгүй тусгасан болно.”

Ногоон ба хүрэн мэргэжлүүдийн олон улсын ангилал
Энэхүү баримт бичигт ногоон (“байгаль орчинд ээлтэй”) болон хүрэн (“бохирдуулдаг”) ажлын байруудыг мэргэжилд суурилсан хөрвүүлсэн хэмжүүрээр Мэргэжлийн Стандарт aнгилал (SOC) системээс Олон Улсын Стандарт Ангилал (ISCO) 08 хүртэлх хамгийн их aшигладаг нарийвчилсан (4 оронтой) аргачлалыг тайлбарласан болно. Анхны, ажил үүрэгт суурилсан “Ногоон” онооны 8 оронтой мэргэжлийн стандарт ангилал болон үйлдвэрлэлд суурилсан 6 оронтой “Хүрэн” мэргэжлийн стандарт ангилалыг Вона болон бусад судлаачид тогтоосон (2018).

2023 оны үндсэн тоон мэдээллүүд нь Ази, Номхон далайн бүсийн 46 эдийн засгийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг хянах хөгжлийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг танилцуулж байна.