• Хуваарь
  • Номын Сан
  • Миний хичээлүүд
  • English
  1. Home
  2. Publications
ready

Publications

Filters

Монгол Улсын Бизнесийн Орчин Ба Өрсөлдөх Чадварын Үнэлгээний Тайлан: Эдийн Засгийг Сэргээхийн Тулд Бизнесийн Орчны Шинэчлэлийг Хэрэгжүүлэх нь

"ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХИЙН ТУЛД БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд сүүлийн арван жилд тогтворгүй байсан хэдий ч өсөлтийн хувь ер бусын өндөр байлаа. Хэдийгээр томоохон ахиц дэвшил гарсан ч Монгол Улс уул уурхайгаас гадна тэгш өрсөлдөөнтэй, илүү бүтээмжтэй хувийн хэвшлийг бий болгох бизнесийн таатай орчныг бэхжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч, хэд хэдэн томоохон шинэчлэлийг хэрэгжүүлсэн. Саяхан батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлого" нь дунд хугацааны эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүдийг цаашид шийдвэрлэх зорилготой юм. Бизнесийн орчин нь тухайн улсын өрсөлдөх чадварын зөвхөн нэг элемент боловч хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлдэг. Бизнесийн орчны чанар нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хууль эрх зүйн орчныг бий болгохыг зорьж буй улс орнуудын өрсөлдөөний чухал элемент болсон.

  • Competitiveness
  • Economic prospects
  • Report

Read more: Монгол Улсын Бизнесийн Орчин Ба Өрсөлдөх Чадварын Үнэлгээний Тайлан: Эдийн Засгийг Сэргээхийн Тулд...

Тогтвортой байдлын төлөөх ЖДБ-ийн санхүүжилт: өдөөгч хүчин зүйлс, хязгаарлалтууд болон бодлогууд

"Уур амьсгалын хямралыг шийдвэрлэхийн тулд дэлхийн хэмжээнд сая сая ЖДБ-үүд тэг нүүрс хүчлийн ялгарал руу шилжих шилжилтийг хийх хэрэгтэй. ЖДБ-үүд байгаль орчинд ихээхэн нөлөө үзүүлдэг тул илүү цэвэр бизнесийн загваруудыг нэвтрүүлэх шаардлагатай. Тэд эко бизнес эрхлэгчид, эко-шинийг санаачлагчдын хувьд уур амьсгалын шинэлэг шийдлүүдийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Санхүүгийн хүртээмж нь ЖДБ-ийн тэг нүүрс хүчил ялгаруулахад чиглэх хөрөнгө оруулалтын хувьд маш чухал ч жижиг бизнесүүд тогтвортой санхүүгийн өсөн нэмэгдэж буй нөөцийг ашиглахад ихээхэн бэрхшээлтэй тулгардаг.

  • Economic prospects
  • Green economy
  • SME finance
  • Sustainable development

Read more: Тогтвортой байдлын төлөөх ЖДБ-ийн санхүүжилт: өдөөгч хүчин зүйлс, хязгаарлалтууд болон бодлогууд

Өөрчлөлтийн шийдлүүд ба ногоон санхүүжилт: БНХАУ болон Монгол Улсын жишээ

"Ази тив нь хүн амын өсөлтийн дарамт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжилт, үйлдвэржилт, хотжилт зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт, хөгжлийг туулж байна. Энэхүү эдийн засгийн хөгжил нь маш их нөөц баялгийг ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг нэмэгдүүлдсэн бол уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчныг хохироосон зан үйл, хамгаалалтын механизмыг өдөөж, улам дордуулсан.

  • Research
  • Finance
  • Green economy
  • Sustainable development

Read more: Өөрчлөлтийн шийдлүүд ба ногоон санхүүжилт: БНХАУ болон Монгол Улсын жишээ

ЕСБХБ-ны Шилжилтийн тайлан 2022-2023: Бизнес ердийнх шиг биш

“Дэлхий нийтийг хамарсан цар тахал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, цаг агаарын эрс тэс уур амьсгал, Европ дахь дайн, асар их хэмжээний албадан нүүлгэлт, хийн үнийн хөөрөгдөл, инфляцийн өндөр өсөлт, өрийн дарамт, нөхөн сэргээлт, нөхөрлөл... Цар тахлын өмнөх “ердийн бизнес”-ийн үе рүү буцах боломжгүй нь ойлгомжтой. Энэ жилийн тайланд ЕСБХБ-ны бүс нутгуудад тулгарч буй тектоник өөрчлөлтүүдийг судалж, төрийн бодлого, бизнесийн шийдвэр гаргалтанд мэдээлэл өгөхийн тулд олон тооны дүн шинжилгээг танилцуулах болно.”

  • Statistics
  • Economic prospects
  • Sustainable development
  • Report

Read more: ЕСБХБ-ны Шилжилтийн тайлан 2022-2023: Бизнес ердийнх шиг биш

Дижитал санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөдөө орон нутгийн агентын сүлжээг хөгжүүлэх нь

"Дэлхийн ядуусын бараг 80 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг (UNDESA 2021) учир 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд хөдөөгийн хөгжил чухал байр суурь эзэлж байна. Түүнчлэн хөдөөгийн хүн ам боловсрол, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, ариун цэврийн байгууламжийн болон бусад үйлчилгээний хүртээмж муутай байдаг. нь хөдөө, хот хоорондын ялгаа, сэтгэл ханамжгүй байдал, үл ойлголцолд хүргэдэг.

Ядуу болон аливаа боломж, үйлчилгээнээс гадуур үлдэж буй хүмүүст зориулсан санхүүгийн үйлчилгээ нь хэд хэдэн ТХЗ-ыг ахиулахад гол түлхэц болдог гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт санхүүгийн үйлчилгээний хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх нь тийм ч хялбар биш юм.

  • Competitiveness
  • Economic prospects
  • Financial technology
  • Sustainable development

Read more: Дижитал санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөдөө орон нутгийн агентын сүлжээг хөгжүүлэх нь

Дайн хүнсний хямралыг улам гүнзгийрүүлж байна

“Зөрчилдөөн, Ковид-19, уур амьсгалын өөрчлөлт зэрэг гурван нийлмэл хямрал нь өөр нэг хямрал буюу өлсгөлөнг бий болгож байна.

Хүнсний үнэ 2021 онд 23 хувиар өсч, олон жилийн харьцангуй үнийн тогтвортой байдлыг зогсоосон нь зарим талаараа цаг агаарын эрс тэс уур амьсгал ургац хураалтад сөргөөр нөлөөлж, эрчим хүчний зардал өссөнтэй холбоотой юм. Дараа нь хоёрдугаар сарын сүүлээр Орос Украин руу довтолсон нь дэлхийн хамгийн том улаан буудай болон бусад гол нэрийн бүтээгдэхүүн экспортлогч хоёр орны түүхий эдийн урсгалыг тасалдуулж, үнийг түүхэн дээд хэмжээнд хүргэв.

Энэхүү түрэмгийлэл нь Украины нэгэн цагт хөл хөдөлгөөн ихтэй байсан Хар тэнгисийн боомтуудыг хоосруулж, тариалангийн талбайг эзэнгүй орхиж, Оросын экспорт хийх боломжийг хязгаарласан юм.

  • Economic prospects
  • Value chains
  • Sustainable development

Read more: Дайн хүнсний хямралыг улам гүнзгийрүүлж байна

Нэг төрлийн жижиг бизнес гэж үгүй: Бичил болон жижиг бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх сегментчилсэн аргачлал

Хөгжиж буй зах зээл дэх бараг хагас тэрбум бичил болон жижиг бизнесүүд (БЖБ) дэлхийн олон сая бага орлоготой хүн амд амьжиргааны эх үүсвэрийг бий болгож байна. Тухайн бизнест тохирсон, боломжийн, хариуцлагатай санхүүжилтийн хүртээмжтэй байдал нь БЖБ-ийн, ялангуяа хамгийн жижиг болон албан бус бизнесийн, тогтвортой байдал, өсөлтийг хязгаарласан байнгын саад бэрхшээл хэвээр байна. Санхүүгийн хүртээмжийг дэмжигч байгууллагууд нь МХБ-ийг дэмжихэд удаан хугацааны турш анхаарлаа хандуулж ирсэн ч санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон санхүүжүүлэгчид МХБ-ийн салбарыг бүхэлд нь нэг цул гэж үзэх хандлагатай бөгөөд тухайн ертөнц дэх бизнесүүдийн олон талт байдлыг харгалзан үздэггүй.

  • Economic prospects
  • Research
  • SME finance

Read more: Нэг төрлийн жижиг бизнес гэж үгүй: Бичил болон жижиг бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх...

Азийн хөгжлийн 2022 оны төлөв байдлын шинэчилсэн хувилбар: Дижиталчлалын үеийн бизнес эрхлэлт

Бүс нутгийн эдийн засаг энэ онд 4.3%-р өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2022 оны 4 дүгээр сард АХБ-наас дэвшүүлж байсан 5.2%-ийн таамгаас буурсан ба дараа оны таамаглалыг ч мөн 5.3%-иас 4.9% болгон бууруулжээ. Төв банкуудын мөнгөний хатуу бодлого, Украйн дахь Оросын түрэмгийлэл, БНХАУ-д удаа дараа тогтоож буй COVID-19 хөл хорио зэрэгтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлтийн таамаглал буурахад хүрчээ.

  • Statistics
  • Economic prospects
  • Report

Read more: Азийн хөгжлийн 2022 оны төлөв байдлын шинэчилсэн хувилбар: Дижиталчлалын үеийн бизнес эрхлэлт

Ази Номхон далайн бүсийн 2022 оны гол үзүүлэлтүүд

Энэхүү тайлан нь АХБ-ны 49 гишүүн орныг хамарсан бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэхэд гарч буй хөгжлийн ахиц дэвшил болон тулгарч буй сорилтууд, тэдгээрийн чиг хандлагыг авч үзсэн байна.

  • Economic prospects
  • Report

Read more: Ази Номхон далайн бүсийн 2022 оны гол үзүүлэлтүүд

Мөнгөний шинэ эрин үе

“Мөнгө нь хүн төрөлхтний нийгмийг өөрчилж, газарзүйн өргөн тархсан байршлуудын хооронд ч худалдаа, арилжаа хийх боломжийг бий болгосон. Мөнгө нь баялаг, нөөцийг орон зай, цаг хугацааны явцад шилжүүлэх боломжийг олгодог. Гэвч хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд мөнгө нь шунал болон дээрмийн объект байсаар ирсэн.

  • Economic prospects
  • Financial technology

Read more: Мөнгөний шинэ эрин үе

Дэлхий даяар гэрээсээ ажиллах нь

ЕСБХБ-ны судалгаа (№ 270)

Цар тахал нь гэрээсээ ажиллах том, урт хугацааны шилжилтийг эхлүүллээ. Энэ шилжилтийг үнэлэхийн тулд бид 2021 оны дунд үе болон 2022 оны эхэн үеийн байдлаар 27 улсын бүтэн цагийн ажилчдаас судалгаа авсан юм. Улс орон хоорондын харьцуулалт нь нас, хүйс, боловсрол, ажиллаж буй салбарыг харгалзсан ба АНУ-ын дунджийг суурь үзүүлэлт болгон авч үзсэн. Нэгдүгээрт, гэрээсээ ажиллах нь манай судалгааны түүврийн хувьд долоо хоногт дунджаар 1.5 өдөр байсан бөгөөд энэ нь улс бүрийн хувьд нэлээн ялгаатай харагдсан. Хоёрдугаарт, ажил олгогчид долоо хоногт дунджаар 0.7 өдөр ажилтнуудаа гэрээс ажиллахаар төлөвлөдөг боловч ажилчид 1.7 хоног гэрээсээ ажиллахыг хүсдэг байна.

  • COVID-19
  • Research

Read more: Дэлхий даяар гэрээсээ ажиллах нь

ЭЗХАХБ- Эдийн засгийн төлөв байдал- 2022 оны 9 дүгээр сарын завсрын тайлан- Дайны төлөөсийг төлөх нь

Украйны эсрэг Оросын дайны өндөр төлөөсийг дэлхий даяар төлж байна. Хүмүүнлэгийн ажлын өндөр зардал өссөөр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн төлөв байдал улам бүр харанхуй болсоор байна.

Энэхүү завсрын тайлан нь дайны дэлхийн эдийн засаг болон эрчим хүчний салбар үзүүлж буй нөлөөг чухалчлан авч үзсэн байна. Ковид-19 цар тахлын нөлөө үргэлжилсээр байгаа энэ үеэд уг дайн нь эдийн засгийн өсөлтийг урьдчилан таамаглаж байснаас илүү удаашруулж байна.

  • Economic prospects
  • Research
  • Report

Read more: ЭЗХАХБ- Эдийн засгийн төлөв байдал- 2022 оны 9 дүгээр сарын завсрын тайлан- Дайны төлөөсийг төлөх нь

  1. Нэмүү өртгийн сүлжээний тэлэлт
  2. Банкны үйл ажиллагаа давхаргаар
  3. ЭЗХАХБ-ХХААБ Хөдөө аж ахуйн салбарын төлөв 2022-2031
  4. Санхүүгийн оролцоог ойлгох нь: юу чухал, яагаад чухал вэ?

Page 7 of 10

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Дээшээ явах

Энэхүү платформоор дамжуулан олж авсан аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

Ашиглах заавар  | Хувийн мэдээллийн бодлого | Татгалзах нөхцөл | Түгээмэл асуулт, хариулт

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр © 2021 зохиогчийн эрхийг хамгаалсан болно.