
Хөгжиж буй зах зээл дэх бараг хагас тэрбум бичил болон жижиг бизнесүүд (БЖБ) дэлхийн олон сая бага орлоготой хүн амд амьжиргааны эх үүсвэрийг бий болгож байна. Тухайн бизнест тохирсон, боломжийн, хариуцлагатай санхүүжилтийн хүртээмжтэй байдал нь БЖБ-ийн, ялангуяа хамгийн жижиг болон албан бус бизнесийн, тогтвортой байдал, өсөлтийг хязгаарласан байнгын саад бэрхшээл хэвээр байна. Санхүүгийн хүртээмжийг дэмжигч байгууллагууд нь МХБ-ийг дэмжихэд удаан хугацааны турш анхаарлаа хандуулж ирсэн ч санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон санхүүжүүлэгчид МХБ-ийн салбарыг бүхэлд нь нэг цул гэж үзэх хандлагатай бөгөөд тухайн ертөнц дэх бизнесүүдийн олон талт байдлыг харгалзан үздэггүй.

Бүс нутгийн эдийн засаг энэ онд 4.3%-р өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2022 оны 4 дүгээр сард АХБ-наас дэвшүүлж байсан 5.2%-ийн таамгаас буурсан ба дараа оны таамаглалыг ч мөн 5.3%-иас 4.9% болгон бууруулжээ. Төв банкуудын мөнгөний хатуу бодлого, Украйн дахь Оросын түрэмгийлэл, БНХАУ-д удаа дараа тогтоож буй COVID-19 хөл хорио зэрэгтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлтийн таамаглал буурахад хүрчээ.

Энэхүү тайлан нь АХБ-ны 49 гишүүн орныг хамарсан бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэхэд гарч буй хөгжлийн ахиц дэвшил болон тулгарч буй сорилтууд, тэдгээрийн чиг хандлагыг авч үзсэн байна.
Read more: Ази Номхон далайн бүсийн 2022 оны гол үзүүлэлтүүд

“Мөнгө нь хүн төрөлхтний нийгмийг өөрчилж, газарзүйн өргөн тархсан байршлуудын хооронд ч худалдаа, арилжаа хийх боломжийг бий болгосон. Мөнгө нь баялаг, нөөцийг орон зай, цаг хугацааны явцад шилжүүлэх боломжийг олгодог. Гэвч хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд мөнгө нь шунал болон дээрмийн объект байсаар ирсэн.

ЕСБХБ-ны судалгаа (№ 270)
Цар тахал нь гэрээсээ ажиллах том, урт хугацааны шилжилтийг эхлүүллээ. Энэ шилжилтийг үнэлэхийн тулд бид 2021 оны дунд үе болон 2022 оны эхэн үеийн байдлаар 27 улсын бүтэн цагийн ажилчдаас судалгаа авсан юм. Улс орон хоорондын харьцуулалт нь нас, хүйс, боловсрол, ажиллаж буй салбарыг харгалзсан ба АНУ-ын дунджийг суурь үзүүлэлт болгон авч үзсэн. Нэгдүгээрт, гэрээсээ ажиллах нь манай судалгааны түүврийн хувьд долоо хоногт дунджаар 1.5 өдөр байсан бөгөөд энэ нь улс бүрийн хувьд нэлээн ялгаатай харагдсан. Хоёрдугаарт, ажил олгогчид долоо хоногт дунджаар 0.7 өдөр ажилтнуудаа гэрээс ажиллахаар төлөвлөдөг боловч ажилчид 1.7 хоног гэрээсээ ажиллахыг хүсдэг байна.

ЭЗХАХБ- Эдийн засгийн төлөв байдал- 2022 оны 9 дүгээр сарын завсрын тайлан- Дайны төлөөсийг төлөх нь
Украйны эсрэг Оросын дайны өндөр төлөөсийг дэлхий даяар төлж байна. Хүмүүнлэгийн ажлын өндөр зардал өссөөр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн төлөв байдал улам бүр харанхуй болсоор байна.
Энэхүү завсрын тайлан нь дайны дэлхийн эдийн засаг болон эрчим хүчний салбар үзүүлж буй нөлөөг чухалчлан авч үзсэн байна. Ковид-19 цар тахлын нөлөө үргэлжилсээр байгаа энэ үеэд уг дайн нь эдийн засгийн өсөлтийг урьдчилан таамаглаж байснаас илүү удаашруулж байна.

"Цар тахал нь дэлхийн үйлдвэрлэлийн гинжин сүлжээний талаархи маргааныг дахин эхлүүлэв.
Та ямар нэгэн зүйл худалдан авахаар дэлгүүрт ороод хайж байсан бүтээгдэхүүнийхээ оронд хоосон тавиуртай таарч байсан уу? Энэ нь нэмүү өртгийн сүлжээ тасалдсантай холбоотой байж болох юм. Энгийн үед энэхүү нэмүү өртгийн сүлжээ нь танд анзаарагдалгүй, таны хэрэгцээт бүтээгдэхүүнийг танд авчрахаар ар талд ажиллаж байдаг.

"Дижитал инноваци нь сүүлийн 15 жилийн туршид санхүүгийн хүртээмжтэй байдлын орон зайг өөрчилсөн бол өнөөдөр дижитал инновацийн хүчирхэг шинэ давалгаа хаяанд ирээд байна. Үүний хамгийн тод жишээ нь илүү модульчлагдсан санхүүгийн салбар руу шилжих шилжилт байх ба энэхүү “модульчлал” нь санхүүгийн хүртэмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн салбарыг илүү өрсөлдөөнтэй

"ЭЗХАХБ (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага), НҮБ-ын ХХААБ (Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага) хамтран гаргасан Хөдөө аж ахуйн салбарын төлөв 2022-2031 судалгаа нь үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, загасны зах зээлийн арван жилийн хэтийн төлөв байдлын үнэлгээг нэгтгэн гаргасан бөгөөд ирээдүйд чиглэсэн бодлогын шинжилгээ, төлөвлөлт хийхэд ашиглагдах боломжтой юм. Хөдөө аж ахуйн салбарын бизнес нь одоогийн байдлаараа үргэлжлэн явагдвал
Read more: ЭЗХАХБ-ХХААБ Хөдөө аж ахуйн салбарын төлөв 2022-2031

Тус нийтлэлд санхүүгийн хүртээмж, ашиглалт, санхүүгийн хөгжил, финтек дэд бүтэц гэсэн дөрвөн өөр хэмжигдэхүүнд бүлэглэсэн иж бүрэн шинэ үзүүлэлтүүдийг ашиглан...
Read more: Санхүүгийн оролцоог ойлгох нь: юу чухал, яагаад чухал вэ?

"Энэхүү нийтлэлээр чанаргүй зээлийг шуурхай удирдахад туслах шийдэмгий, цогц арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна...
Read more: Ази болон Европ дахь чанаргүй зээл: Шалтгаан, нөлөөлөл, шийдвэрлэх стратеги

Үйлчилгээний салбар нь Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны ихэнх орнуудын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч...
- Ази дахь бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд үзүүлж буй КОВИД-19 цар тахлын хувьсан өөрчлөгдөж буй нөлөө
- БЖДҮ-ийн Дижитал Санхүү: КОВИД-19 Цар Тахлын Үеийн Уян Хатан Байдал Ба Инноваци
- Системийн Шинэчлэл: Дижитал Ногдол Ашгийг Хүргэх нь
- Санхүүгийн эрүүл мэндийг дээшлүүлэх нь: Санал бодол, арга барил болон зөвлөмжийн нэгтгэл