• Хуваарь
  • Номын Сан
  • Миний хичээлүүд
  • English
  1. Home
  2. Publications
ready

Publications

Filters

Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ

"Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны хүсэлтийн дагуу бэлтгэсэн энэхүү тайлан нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн боломжуудад дүн шинжилгээ хийж, түүнийг хэрэгжүүлэх бодлогын тодорхой хувилбаруудыг тодорхойлох зорилготой юм. Монгол Улс уул уурхайн экспорт, ялангуяа Хятад руу гаргаж буй экспортоос хамааралтай байгаа нь эмзэг байдлыг бий болгож, тэсвэрлэх чадварыг бууруулж байна. Тиймээс бодлого боловсруулагчид эдийн засгийг төрөлжүүлэхийн чухлыг онцолсоор байна. Үүнтэй холбогдуулан энэхүү тайлан нь эдийн засгийг төрөлжүүлэх зорилгод хүрэх боломжуудыг тодорхойлж, зөвлөмжийг санал болгосон байна."

  • Economic prospects
  • Trade
  • Value chains

Read more: Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ

Тогтвортой хөгжилд ЖДБ-ийн санхүүжилт – Санхүүгийн байгууллагын стратеги, арга барил

Төрийн болон хувийн санхүүгийн байгууллагуудын дунд ЭЗХАХБ-аас хийсэн судалгааны үр дүн

"Бизнесийн салбар болон түүн доторх сая сая ЖДБ-үүдийн цэвэр тэг рүү хийх шилжилтэнд банк, санхүүгийн байгууллагууд гол үүрэг гүйцэтгэхээр байна. Банк, санхүүгийн байгууллагууд нь стратеги, менежмент, санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг үйл ажиллагааныхаа бүх л хэсэгт уур амьсгалын асуудлыг оруулан ажилладаг. Энэ нь дотоод чадавхаа нэмэгдүүлэх, ЖДБ-ийн тогтвортой байдлын тоо мэдээлэл болон үнэлгээний материалыг, тэр болгон хялбар олдоггүй, шаардлагыг бий болгож байдаг.

  • SME finance
  • Sustainable development

Read more: Тогтвортой хөгжилд ЖДБ-ийн санхүүжилт – Санхүүгийн байгууллагын стратеги, арга барил

Генератив хиймэл оюун ухаан санхүүгийн салбарт

"Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны (AI) инноваци хурдацтай явагдаж, контент үүсгэх чадварууд (Generative AI эсвэл GenAI) бий болсноор санхүүгийн салбарт хиймэл оюун ухааны инновацийг илүүтэйгээр сонирхож байна. Энэ нь генератив хиймэл оюун ухааны хэрэгслүүдийн хэрэглэхэд хялбар, ойлгомжтой интерфейстэй тодорхой хэмжээгээр холбоотой юм. Одоогийн байдлаар санхүүгийн салбарт хүний ямар нэгэн оролцоогүйгээр бүрэн автоматаар ажиллах хиймэл оюун ухааны хөгжлүүлэлт хийгдэж байгаа ч үүнийг илүү өргөн хүрээнд ашиглах нь санхүүгийн зах зээлд аль хэдийн бий болсон эрсдэлийг нэмэгдүүлж, шинэ сорилтуудыг үүсгэж болзошгүй.  Энэхүү баримт бичигт GenAI-ийн сүүлийн үеийн хувьсал болон түүнийг санхүүгийн салбарт бага багаар нэвтрүүлж буйг танилцуулж, санхүүгийн зах зээлд оролцогчид GenAI хэрэгслийг өргөнөөр ашигласнаар гарч болзошгүй эрсдэлд дүн шинжилгээ хийж, бодлогын үр дагаврыг авч үзсэн болно."

  • Research
  • Financial technology

Read more: Генератив хиймэл оюун ухаан санхүүгийн салбарт

Хандлага, итгэл үнэмшил ба шинэчлэл: Хэмжилтийн аргачлал ба загварчилсан баримтууд

"Иргэд өөр өөр бодлогын талаар хэр хүчтэй хүлээн авдаг вэ? Энэ нь бүтцийн шинэчлэлд хэрхэн нөлөөлж байна вэ? Энэхүү баримт бичиг нь мөнгөөр илэрхийлэгдэхгүй эдийн засгийн олон зорилгод хувь хүмүүсийн хандлагын хэмжээг тоон үзүүлэлтэд хувиргах шинэлэг, ерөнхий ашиглагдахуйц аргачлалыг санал болгож байгаа юм. Дэлхийн үнэ цэнийн судалгааны 1995-2020 оны хугацаанд 100 гаруй эдийн засгийг хамарсан мэдээллийг ашигласан уг хэмжилтийн аргачлал нь байгаль орчны хамгаалалт, хүртээмжтэй, ардчилсан засаглалтай нийгэм, дэлхийн интеграцчлал, эдийн засгийн өрсөлдөх чадвар болон дасан зохицох чадвар зэрэгт хувь хүмүүсийн тэмүүлэл, хүсэл эрмэлзлэлийг үнэлсэн. Энэхүү баримт бичгээр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны эмхэтгэсэн өгөгдлүүдийг ашиглан дээрх хэмжигдэхүүнүүдийн дагуу бодлогын үр дүнг хэмжих шинэ, тууштай аргачлалыг санал болгож байна."

  • Research
  • Sustainable development

Read more: Хандлага, итгэл үнэмшил ба шинэчлэл: Хэмжилтийн аргачлал ба загварчилсан баримтууд

Хиймэл оюун ухааны макро эдийн засаг

"Өнөөдрийн бидний хамтдаа гаргах шийдвэрүүд ирээдүйд хиймэл оюун ухаан бүтээмжийн өсөлт, орлогын тэгш бус байдал, болон аж үйлдвэржилтийн төвлөрөлд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлно.

Эдийн засагчид ирээдүйг таамаглахдаа тааруухан байдаг нь батлагдсан. Харин цахиурын хөндий нь дараагийн том технологид нэг итгэл найдвар тээн нэг урам хугаран явсаар ирсэн. Тиймээс хиймэл оюун ухаан эдийн засгийг хэрхэн өөрчлөх тухай аливаа мэдэгдэлд эрүүлээр эргэлзэн хандах нь зүй ёсны хэрэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн техник, технологийн гайхалтай дэвшлийг харгалзан үзэж, суралцах, сэтгэх, асуудлыг шийдвэрлэх зэрэг ухаалаг зан үйлийг үзүүлдэг хиймэл оюун ухааны эдийн засагт нөлөөлөх чадавхийг нухацтай авч үзэх хангалттай шалтгаанууд бий."

  • Economic prospects

Read more: Хиймэл оюун ухааны макро эдийн засаг

Уур амьсгалын бизнес: Санхүүгийн байгууллагууд яагаад чухал вэ?

"Олон Улсын Санхүүгийн Корпораци(ОУСК)-аас корпорацийн Уур амьсгалын санхүүжилтийн хэлтсийн захирлын үүргийг гүйцэтгэгч Вилл Белоетэй уур амьсгалын санхүүжилтийн сэдвээр хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Вилл Белое нь хөгжиж буй зах зээл дэх санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын бизнесээ өргөжүүлэхэд нь зөвлөн ажилласан 15 гаруй жилийн туршлагатай. Салбарын гол мэргэжилтний хувьд Вилл нь ОУСК-ийн 800 гаруй түнш санхүүгийн байгууллагуудын дунд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг юм."

  • Economic prospects
  • Financial technology
  • Green economy

Read more: Уур амьсгалын бизнес: Санхүүгийн байгууллагууд яагаад чухал вэ?

Дэлхийн банк: Монголын эдийн засгийн тойм- Эрчимтэй боловч тэнцвэргүй өсөлт

"Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимтэй боловч жигд бус байсан бөгөөд уул уурхайн салбар эдийн засгийг хөдөлгөж байхад уул уурхайн бус салбар хоцорч байна. Өсөлт 2023 оны эхний хагаст 6.2 хувьд хүрсэн (2022 онд 5.0 хувиар өссөн) бөгөөд сүүлийн үеийн мэдээллээс харахад гуравдугаар улиралд ч энэ эрчмээрээ өссөн байна. Эдийн засгийн өсөлтийн хурд жигд бус байсан бөгөөд голчлон 2022 оны уналтаас огцом сэргэсэн уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт нөлөөлжээ. Гэвч уул уурхайн бус салбарын өсөлт 2023 оны 1-р улиралд бага байсан нь цар тахлын нөлөөлөл болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бууралтаас болсон гэж үзсэн байна."

 

Энэхүү тайланг Дэлхийн банкнаас англи хэлээр бэлтгэсэн. Англи хэл дээрх тайланг энд дарж хүлээн авна уу. Монгол хэл дээрх тайлангийн хураангуйтай энд дарж танилцана уу.

 

Эх сурвалж: Дэлхийн банк

Зураг: Дэлхийн банк

 

  • Statistics
  • Economic prospects
  • Report

ЕСБХБ: Шилжилтийн тайлан 2023-2024

"Шилжилт том болон жижиг

Дэлхийн эдийн засгийн бүтцийн томоохон өөрчлөлт нь ЕСБХБ-ны бүс нутаг дахь хүмүүсийн амьдрал, амьжиргаа, амьдралын нөхцөл байдалд нөлөөлж байна.

2023-24 оны шилжилтийн тайлан нь тогтвортой байдалд шилжих, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дахин тохируулах, дижитал болон ногоон эдийн засагт хэрэгцээт түүхий эдийн нийлүүлэлтийг хангах зэрэг "том шилжилт"-д илүүтэйгээр төвлөрсөн байна.

Энэхүү тайланд 2022, 2023 онуудад хийгдсэн "Шилжилтийн үеийн амьдрал" судалгааны дөрөв дэх удаагийн онцгой өгөгдлийг ашигласан бөгөөд эдгээр макро түвшний тренд нь ажил мэргэжлийн өөрчлөлт, бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт, орон сууцны шинэчлэл, эцэст нь хүмүүсийн амьдралд сэтгэл ханамжийн өөрчлөлт зэрэг "жижиг шилжилт"-үүдэд хэрхэн хувирч байгааг харахад чиглэсэн байна."

  • Economic prospects
  • Value chains
  • Sustainable development
  • Report

Read more: ЕСБХБ: Шилжилтийн тайлан 2023-2024

Тогтвортой банк санхүүгийн үйл ажиллагаа

"Энэхүү баримт бичигт уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засагт шилжихэд банкуудын гүйцэтгэх үүргийг дүгнэсэн болно. Банкууд ногоон инноваци, нүүрстөрөгч багатай технологиудыг хэрхэн санхүүжүүлж, уур амьсгалтай холбоотой эрсдэлд дасан зохицох талаар судалсан байна. Энэхүү баримт бичигт зээлийн хүртээмж, нүүрстөрөгчийн арбитраж, “ногоон угаалга” (greenwashing), санхүүгийн зохицуулалт зэрэг сэдвүүдийг багтаасан болно. Төгсгөлд нь тогтвортой банкны салбарын ирээдүйн судалгааны чиглэлүүдийг санал болгосон байна."

  • Research
  • Finance
  • Green economy
  • Sustainable development

Read more: Тогтвортой банк санхүүгийн үйл ажиллагаа

Гео эдийн засгийн хуваагдал ба түүхий эдийн зах зээл

"Энэхүү судалгааны ажлаар түүхий эдийн худалдааны хуваагдал эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. Эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуйн хамгийн чухал 48 түүхий эдийн үйлдвэрлэл, хоёр талын худалдааны урсгалын сүүлийнг үеийн мэдээллийг цуглууж, дүн шинжилгээ хийсэн. Худалдааны тасалдал болон эдийн засгийн эрсдэлд аль түүхий эдийн зах зээл хамгийн эмзэг байдгийг үнэлэхийн тулд хэсэгчилсэн тэнцвэрийн загварын боловсруулсан. Орос Украины дайнаас хойш эрчимжсэн түүхий эдийн худалдааны хуваагдал нь олон барааны үнийн томоохон өөрчлөлт, үнийн хэлбэлзлийг үүсгэж болзошгүй нь харагдаж байна. Цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын зах зээл болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлүүд нь дэлхийг хоёр геополитикийн блок болон хуваагдахад хамгийн эмзэг байна."

  • Economic prospects
  • Research
  • Trade

Read more: Гео эдийн засгийн хуваагдал ба түүхий эдийн зах зээл

Тасралтгүй өөрчлөгдөх эрин үеийн санхүүгийн үйлчилгээ

"Таван шинэ ертөнцийн чиглэлийг зурах нь

Бизнесийн хэрэгцээнд зориулагдсан анхны компьютерууд бараг 70 жилийн өмнө ажлын байранд ашиглагдаж эхэлжээ. Өнөөдөр итгэлцэл үндэс суурь нь болж, аюулгүй байдал хамгийн чухал байр суурь эзэлдэг санхүүгийн үйлчилгээний салбарт шинэлэг технологи, шинжлэх ухааны хөгжил нь шинэ ололт амжилтуудаар дамжуулан нөлөөлсөөр байна. Энэ хурдаар өөрчлөгдсөөр байвал 2030 онд дэлхий ертөнц өнөөдрийнхөөс хэр ялгаатай байх бол?"

  • Economic prospects
  • Finance
  • Report

Read more: Тасралтгүй өөрчлөгдөх эрин үеийн санхүүгийн үйлчилгээ

Гүрж, Монгол, Филиппин дэх хөдөө аж ахуйн бус аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хүйсийн ялгаа

"Бизнес эрхлэлт нь эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход чухал ач холбогдолтой бөгөөд жендэрийн тэгш байдлыг хангах зорилгод хүрэх, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хүчирхэг хэрэгсэл болж чадна.

Гэсэн хэдий ч Азид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаарх баримт мэдээлэл бага байна. Жендэрийн тэгш байдлын баримт ба өгөгдөл (EDGE) санаачилгыг дэмжихийн тулд энэхүү судалгаа нь Гүрж, Монгол болон Филиппин улсын Кавит-с цуглуулсан өрхийн өвөрмөц мэдээллийг ашиглан бизнес эрхлэхэд жендэрийн ялгааг судалсан болно. Тус судалгаа нь эрэгтэй болон эмэгтэй бизнес эрхлэгчид, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг өгөхөөс гадна дээрх улсуудын болон жендерийн хооронд орлогын тодорхойлогч хүчин зүйлс нь харилцан адилгүй байгааг олон талт шинжилгээг ашиглан харуулж байна"

 

Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.   

Эх сурвалж: АХБ

Зураг:АХБ

  • Statistics
  • Research
  • Women in Business
  1. Хэт их давуу эрх ба эдийн засгийн хориг арга хэмжээ
  2. Уур амьсгалын санхүүжилт Ази, Номхон Далайн Бүс нутагт
  3. Бутархайгаас бүхэл рүү: нийгмийн асуудлуудыг тогтвортой хөгжлийн санхүүжилтэд хамруулах нь
  4. Цахим болон биет дэлгүүр хосолсон жижиглэнгийн худалдааны эрин үеийн ЖДБ

Page 3 of 10

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Дээшээ явах

Энэхүү платформоор дамжуулан олж авсан аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

Ашиглах заавар  | Хувийн мэдээллийн бодлого | Татгалзах нөхцөл | Түгээмэл асуулт, хариулт

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр © 2021 зохиогчийн эрхийг хамгаалсан болно.