• Хуваарь
  • Номын Сан
  • Миний хичээлүүд
  • English
  1. Home
  2. Publications
ready

Publications

Filters

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал 2024 IX

Үндэсний статистикийн газраас эрхлэн гаргасан Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын тайлан нь 2024 оны 9 дүгээр сарын байдлаарх хүн ам, хөдөлмөр, нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, аялал жуулчлал, мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл, төсөв, гадаад худалдааны нөхцөлийн индекс, орон сууцны үнийн индекс, ХАА, аж үйлдвэр, мэдээлэл харилцаа холбоо, тээвэр, зочлох салбаруудын үнийн индекс, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, тээврийн салбарын мэдээллүүд болон бизнес регистрийн сангийн мэдээллийг багтаасан байна.

  • Statistics
  • Economic prospects

Read more: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал 2024 IX

Хөдөө аж ахуйн салбарын 2023 оны танилцуулга

"Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар нь чухал байр суурь эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг хангаж байна.

Үндэсний статистикийн хорооноос эмхлэн гаргасан энэхүү танилцуулгад мал тооллогын үндсэн үр дүнгээс гадна мал аж ахуй, газар тариалангийн салбарын 2023 оны төлөв байдлыг нэгтгэн харж, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, голлох нэр төрлийн түүхий эд үйлдвэрлэлийн хэмжээ, тэдгээрийн экспорт, импорт, малчин өрх, малчдын мэдээлэл, мал эмнэлгийн арга хэмжээ, малын хашаа, худаг, уст цэг болон газар тариалангийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох тариалсан талбай, хураасан ургац, га-гийн ургацын талаарх мэдээллийг тусгасан болно."

  • Statistics
  • Value chains

Read more: Хөдөө аж ахуйн салбарын 2023 оны танилцуулга

Үр дүнтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих нь 2024

"Эрчим хүчний шилжилтэд ахиц дэвшил гарч байгаа боловч дэлхий нийтийн тодорхойгүй байдлаас үүдэн ахиц дэвшил нь саарч байна. Эрчим хүчний шилжилтийн индекс (ETI) нь 120 улсыг одоогийн эрчим хүчний системийн үзүүлэлт болон тэдний эрчим хүчний орчны бэлэн байдлаар нь үнэлж үздэг. Энэхүү индексийн дагуу эрчим хүчний үр ашигтай байдалд ахиц дэвшил гарч, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглэх нь эрс нэмэгдэж байгаа боловч сүүлийн жилүүдэд эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн эрчим хүчний тэгш хүртээмжтэй байдал алдагдсанаар эрчим хүчний шилжилтийн эрч саарсан болохыг тогтоожээ. Мөн геополитикийн эрсдэл нь эрчим хүчний аюулгүй байдлыг сорьсоор байна."

  • Sustainable development
  • Report

Read more: Үр дүнтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих нь 2024

8 тэрбум шалтгаан: Уур амьсгалын үйл ажиллагааны хурдасгуур болох хүртээмжтэй санхүүжилт

"Бид уур амьсгалын өөрчлөлтийг хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээгүйгээр үр дүнтэй шийдвэрлэж чадахгүй. Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг (CGAP) нь уур амьсгалын өөрчлөлт дээр ажиллаж буй талууд болон хүртээмжтэй санхүүгийн чиглэлээр ажиллаж буй талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар, хүртээмжтэй санхүүг ашиглан орон нутгийн түвшний уур амьсгалын арга хэмжээг өргөжүүлэх таван салбарыг энэхүү судалгааны ажилд тодорхойлсон байна."

  • Finance
  • Sustainable development

Read more: 8 тэрбум шалтгаан: Уур амьсгалын үйл ажиллагааны хурдасгуур болох хүртээмжтэй санхүүжилт

Дэлхийн эдийн засгийн төлөв 2024 оны 7 сарын тайлан

"Дэлхийн эдийн засаг хэцүүхэн байдалд байна. 

Үйлчилгээний салбарын инфляци тогтмол өсөж байгаа энэ үед дэлхийн эдийн засгийн өсөлт ерөнхийдөө өөрчлөлтгүй байна. 

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 оны 4-р сарын Дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийн таамаглалтай нийцэж, 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь байх төлөвтэй байна.

  • Economic prospects

Read more: Дэлхийн эдийн засгийн төлөв 2024 оны 7 сарын тайлан

Эдийн засгийн шинэ луужин

"Эдийн засгийн шинэчлэл нь цэцэглэн буй амьд гариг ​​дээр хүн төрөлхтөн өсөн хөгжих зорилготойгоор эхлэх ёстой.

Хэрэв эдийн засаг нь хүн төрөлхтөний нийгмийг хямралыг даван туулсан, тогтвортой, цэцэглэн хөгжиж буй ирээдүй рүү шилжүүлэх хэрэгсэл болох юм бол түүний шинэчлэл нь бидний цаг үед тохирсон шинэ луужин, газрын зургаас эхэлнэ."

  • Economic prospects
  • Sustainable development

Read more: Эдийн засгийн шинэ луужин

Дэлхийн жендэрийн тэгш бус байдлын тайлан 2024

"Дэлхийн жендэрийн тэгш бус байдлын индекс жил бүр жендэрийн тэгш байдлын өнөөгийн байдал,  ахиц дэвшлийг дөрвөн үндсэн хэмжигдэхүүнээр (эдийн засгийн оролцоо ба боломж, боловсролын түвшин, эрүүл мэнд ба эсэн мэнд амьдрах чадвар, улс төрийн эрх мэдэл) харьцуулан үнэлдэг. Энэхүү индекс нь  2006 онд анх гарсан цагаасаа хойш жендэрийн тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн олон орны хүчийн чармайлтын ахиц дэвшлийг харуулж байгаа хамгийн олон жил гарч байгаа индекс юм."

  • Women in Business
  • Report

Read more: Дэлхийн жендэрийн тэгш бус байдлын тайлан 2024

ЕСБХБ-ны 2023 оны үйл ажиллагааны тойм

"2023 оны үйл ажиллагааны тойм нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг улам бүр бэхжүүлж, өргөжүүлж урт хугацааны үр нөлөөг нэмэгдүүлэх түүхэн шийдвэрүүдийг онцлон танилцуулж байна. 2023 онд ЕСБХБ нь Украин дахь үйл ажлаа үргэлжлүүлэхээс гадна Саб-Сахарын Африкын орнууд болон Ирак улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулж 4 тэрбум еврогоор хөрөнгөө өсгөсөн.

ЕСБХБ нь хямралын эсрэг хариу арга хэмжээ авсаар байгаа бөгөөд хямралын эсрэг хариу арга хэмжээнд нийт 6.5 тэрбум еврогийн санхүүжилтийг олгосон нь рекорд эвдсэн дүн болж байна. Үүнд Ногоон эдийн засгийн шилжилтийн хүрээнд олгосон санхүүжилт болон Турк, Мароккод болсон аймшигт газар хөдлөлтийн үр уршгийн эсрэг санхүүжилт орж байна.

Банкны өөрчлөлт шинэчлэлтийн хөтөлбөр нь үр дүнтэй, үр ашигтай хамтрагч -орчин үеийн институци байхад чиглэсээр байна."

  • Sustainable development
  • Report

Read more: ЕСБХБ-ны 2023 оны үйл ажиллагааны тойм

ЕСБХБ: Тогтвортой байдлын тайлан 2023

“Тогтвортой байдлын тайлан 2023-д Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк нь 2023 оны турш геополитикийн түгшүүртэй, хурцадмал байдал, инфляцийн дарамт, байгаль орчны сорилтуудын эсрэг өөрийн тавьсан тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэхээр үргэлжлүүлэн ажилласан үйл ажиллагаагаа дүгнэсэн байна. Мөн банк нь 2023 онд эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон ахиц, дэвшил гаргасан ба нийт хөрөнгө оруулалтанд “жендэрийн мэдрэмжтэй/жендэрийн хувьд ухаалаг” төслүүдийн эзлэх хувь 44%-д хүрчээ.”

  • Economic prospects
  • Sustainable development
  • Report

Read more: ЕСБХБ: Тогтвортой байдлын тайлан 2023

Цахим шилжилтийн дэвшил ба чиг хандлагын тайлан 2023

"Дижитал технологи нь эдийн засгийг өөрчилж, ажлын байр бий болгож, амьдралыг сайжруулж байна. Харилцаа холбоо, бизнес, эрүүл мэнд, боловсрол, санхүү болон бусад салбарууд ч дагаад эрс өөрчлөгдөж байна.

Гэсэн хэдий ч цахим хуваагдал (digital divide) хурц хэвээр байгаа бөгөөд хөгжлийн тэгш бус байдалтай ижил утгатай болж байна. Дэлхий даяар олон тэрбум хүн офлайн хэвээр байгаа бөгөөд цахим шилжилтийн дэвшил жигд бус байгаа нь цахимжиж буй болон цахимжилтаас хол үлдсэн хүмүүсийн хоорондын ялгааг улам бүр хурцатгаж байна.

  • Report

Read more: Цахим шилжилтийн дэвшил ба чиг хандлагын тайлан 2023

Оюуны хөдөлмөрийн карьер хөгжилд жендэрийн зөрүү: Багт үүрэг даалгавар хуваарилахын ач холбогдол

"Санхүүгийн байгууллагын боловсон хүчний бүртгэл, ажил даалгаврын хуваарилалт, гүйцэтгэлийн талаарх баялаг өгөгдлийг ашиглан оюуны хөдөлмөрийн карьер хөгжилд жендэрийн зөрүүтэй байдлыг үүсгэж буй механизмуудыг судалсан байна. Карьерын эхний шатанд эмэгтэйчүүдийн хувьд албан тушаал ахих, хөгжихөд жендерийн зөрүү нэлээн нөлөөлж байна. 10,000 гаруй хөрөнгө оруулалтын төсөлд дүн шинжилгээ хийснээр төслийн багийг удирдуулах үүрэг далгаврууд (“тушаал дэвших боломжтой” даалгаврууд) нь карьер хөгжилд гарч буй жендерийн зөрүүтэй байдлыг тайлбарлаж, урт хугацааны карьерт нөлөөлдөг болохыг тогтоосон.

  • Research

Read more: Оюуны хөдөлмөрийн карьер хөгжилд жендэрийн зөрүү: Багт үүрэг даалгавар хуваарилахын ач холбогдол

БЖДБ-ийн тогтвортой санхүүжилтийн гарын авлага

"Тогтвортой эдийн засагт шилжихэд бичил, жижиг, дунд бизнесүүд (БЖДБ) маш чухал юм. Тэд дэлхийн хэмжээнд нийт бизнесийн 90 хувийг бүрдүүлдэг бөгөөд нийт ажил эрхлэлтийн 50 гаруй хувийг бий болгодог.

Гэсэн хэдий ч хөгжиж буй зах зээл дэх БЖДБ-үүдийн санхүүжилтийн хүртээмж хязгаарлагдмал хэвээр байгаа нь тухайн бизнесийн өсөлтийг төдийгүй тогтвортой байдлын хүчин чармайлтыг хязгаарладаг. Санхүүгийн байгууллагууд (СБ) нь БЖДБ-ийн санхүүгийн хэрэгцээг нөхөхийн зэрэгцээ тэдний ногоон шилжилтийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. БЖДБ-ийн тогтвортой байдлыг дэмжих санхүүжилт нь СБ-уудын хувьд багцаа өргөжүүлж, хөрөнгө оруулагчдаа төрөлжүүлэх боломжийг мөн олгож байгаагаа давуу талыг бий болгож байна.

  • SME finance
  • Sustainable development

Read more: БЖДБ-ийн тогтвортой санхүүжилтийн гарын авлага

  1. Азийн эдийн засгийн хөгжлийн төлөв 2024 оны 4 дүгээр сар
  2. Эмэгтэйчүүдийн финтекийн хэрэглээний хязгаар
  3. ЖДБ болон бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх нь 2024
  4. Эмэгтэйчүүд, бизнес ба хууль 2024

Page 2 of 11

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Дээшээ явах

Энэхүү платформоор дамжуулан олж авсан аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

Ашиглах заавар  | Хувийн мэдээллийн бодлого | Татгалзах нөхцөл | Түгээмэл асуулт, хариулт

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр © 2021 зохиогчийн эрхийг хамгаалсан болно.