"Эмэгтэйчүүд, бизнес ба хууль" тайлангийн 2024-ны цуврал нь дэлхийн 190 улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн ахиц дэвшлийн шинэ хэмжүүрүүдийг танилцуулжээ. Энэ 10 дахь удаагийн тайлангаар "Эмэгтэйчүүд, бизнес ба хууль 1.0" болон "Эмэгтэйчүүд, бизнес ба хууль 2.0" гэсэн өргөтгөсөн хувилбар гэсэн хоёр багц өгөгдлийг танилцуулж байна. Үүнд зөвхөн хууль, эрхзүйн баримт бичгийг “де юре” авч үзэхээс гадна тухайн хуулийн хэрэгжилтийг дэмжих тогтолцоог судалж, эдгээр хуулийн үр дүнгийн талаарх шинжээчдийн дүгнэлтийг “де-факто” авсан байна. Ингэхдээ аюулгүй байдал, хөдөлгөөнт байдал, ажлын байр, цалин хөлс, гэрлэлт, эцэг эхийн эрх үүрэг, хүүхэд асрах, бизнес эрхлэлт, хөрөнгө, тэтгэвэр гэсэн 10 үзүүлэлтийг хамран судалсан."
"Азийн Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү тайланд Ази, Номхон Далайн орнуудын худалдаа, дэлхийн нэмүү өртгийн сүлжээ, хил дамнасан хөрөнгө оруулалт, санхүүгийн интеграцчлал, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэгт гарсан өөрчлөлтийн тоймыг гаргаж, дэлхийн нэмүү өртгийн сүлжээг нүүрстөрөгчгүйжүүлэх арга замыг судалсан байна."
"Технологийн хурдацтай өөрчлөлт, эдийн засгийн тодорхойгүй байдал, дэлхийн дулаарал, зөрчилдөөн зэрэг ойрын арван жилд бидний нүүрлэж болзошгүй хамгийн ноцтой эрсдэлүүдийн заримыг энэхүү Дэлхийн эрсдэлийн тайланд судалсан байна. Хамтын ажиллагаа дарамт шахалтад өртөж байгаа энэ үед суларсан эдийн засаг болон нийгэмд жижигхэн цохилт л уян хатан байдлыг алдагдуулах магадлалтай."
"Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны хүсэлтийн дагуу бэлтгэсэн энэхүү тайлан нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн боломжуудад дүн шинжилгээ хийж, түүнийг хэрэгжүүлэх бодлогын тодорхой хувилбаруудыг тодорхойлох зорилготой юм. Монгол Улс уул уурхайн экспорт, ялангуяа Хятад руу гаргаж буй экспортоос хамааралтай байгаа нь эмзэг байдлыг бий болгож, тэсвэрлэх чадварыг бууруулж байна. Тиймээс бодлого боловсруулагчид эдийн засгийг төрөлжүүлэхийн чухлыг онцолсоор байна. Үүнтэй холбогдуулан энэхүү тайлан нь эдийн засгийг төрөлжүүлэх зорилгод хүрэх боломжуудыг тодорхойлж, зөвлөмжийг санал болгосон байна."
Read more: Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ
Төрийн болон хувийн санхүүгийн байгууллагуудын дунд ЭЗХАХБ-аас хийсэн судалгааны үр дүн
"Бизнесийн салбар болон түүн доторх сая сая ЖДБ-үүдийн цэвэр тэг рүү хийх шилжилтэнд банк, санхүүгийн байгууллагууд гол үүрэг гүйцэтгэхээр байна. Банк, санхүүгийн байгууллагууд нь стратеги, менежмент, санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг үйл ажиллагааныхаа бүх л хэсэгт уур амьсгалын асуудлыг оруулан ажилладаг. Энэ нь дотоод чадавхаа нэмэгдүүлэх, ЖДБ-ийн тогтвортой байдлын тоо мэдээлэл болон үнэлгээний материалыг, тэр болгон хялбар олдоггүй, шаардлагыг бий болгож байдаг.
Read more: Тогтвортой хөгжилд ЖДБ-ийн санхүүжилт – Санхүүгийн байгууллагын стратеги, арга барил
"Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны (AI) инноваци хурдацтай явагдаж, контент үүсгэх чадварууд (Generative AI эсвэл GenAI) бий болсноор санхүүгийн салбарт хиймэл оюун ухааны инновацийг илүүтэйгээр сонирхож байна. Энэ нь генератив хиймэл оюун ухааны хэрэгслүүдийн хэрэглэхэд хялбар, ойлгомжтой интерфейстэй тодорхой хэмжээгээр холбоотой юм. Одоогийн байдлаар санхүүгийн салбарт хүний ямар нэгэн оролцоогүйгээр бүрэн автоматаар ажиллах хиймэл оюун ухааны хөгжлүүлэлт хийгдэж байгаа ч үүнийг илүү өргөн хүрээнд ашиглах нь санхүүгийн зах зээлд аль хэдийн бий болсон эрсдэлийг нэмэгдүүлж, шинэ сорилтуудыг үүсгэж болзошгүй. Энэхүү баримт бичигт GenAI-ийн сүүлийн үеийн хувьсал болон түүнийг санхүүгийн салбарт бага багаар нэвтрүүлж буйг танилцуулж, санхүүгийн зах зээлд оролцогчид GenAI хэрэгслийг өргөнөөр ашигласнаар гарч болзошгүй эрсдэлд дүн шинжилгээ хийж, бодлогын үр дагаврыг авч үзсэн болно."
"Иргэд өөр өөр бодлогын талаар хэр хүчтэй хүлээн авдаг вэ? Энэ нь бүтцийн шинэчлэлд хэрхэн нөлөөлж байна вэ? Энэхүү баримт бичиг нь мөнгөөр илэрхийлэгдэхгүй эдийн засгийн олон зорилгод хувь хүмүүсийн хандлагын хэмжээг тоон үзүүлэлтэд хувиргах шинэлэг, ерөнхий ашиглагдахуйц аргачлалыг санал болгож байгаа юм. Дэлхийн үнэ цэнийн судалгааны 1995-2020 оны хугацаанд 100 гаруй эдийн засгийг хамарсан мэдээллийг ашигласан уг хэмжилтийн аргачлал нь байгаль орчны хамгаалалт, хүртээмжтэй, ардчилсан засаглалтай нийгэм, дэлхийн интеграцчлал, эдийн засгийн өрсөлдөх чадвар болон дасан зохицох чадвар зэрэгт хувь хүмүүсийн тэмүүлэл, хүсэл эрмэлзлэлийг үнэлсэн. Энэхүү баримт бичгээр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны эмхэтгэсэн өгөгдлүүдийг ашиглан дээрх хэмжигдэхүүнүүдийн дагуу бодлогын үр дүнг хэмжих шинэ, тууштай аргачлалыг санал болгож байна."
Read more: Хандлага, итгэл үнэмшил ба шинэчлэл: Хэмжилтийн аргачлал ба загварчилсан баримтууд
"Өнөөдрийн бидний хамтдаа гаргах шийдвэрүүд ирээдүйд хиймэл оюун ухаан бүтээмжийн өсөлт, орлогын тэгш бус байдал, болон аж үйлдвэржилтийн төвлөрөлд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлно.
Эдийн засагчид ирээдүйг таамаглахдаа тааруухан байдаг нь батлагдсан. Харин цахиурын хөндий нь дараагийн том технологид нэг итгэл найдвар тээн нэг урам хугаран явсаар ирсэн. Тиймээс хиймэл оюун ухаан эдийн засгийг хэрхэн өөрчлөх тухай аливаа мэдэгдэлд эрүүлээр эргэлзэн хандах нь зүй ёсны хэрэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн техник, технологийн гайхалтай дэвшлийг харгалзан үзэж, суралцах, сэтгэх, асуудлыг шийдвэрлэх зэрэг ухаалаг зан үйлийг үзүүлдэг хиймэл оюун ухааны эдийн засагт нөлөөлөх чадавхийг нухацтай авч үзэх хангалттай шалтгаанууд бий."
"Олон Улсын Санхүүгийн Корпораци(ОУСК)-аас корпорацийн Уур амьсгалын санхүүжилтийн хэлтсийн захирлын үүргийг гүйцэтгэгч Вилл Белоетэй уур амьсгалын санхүүжилтийн сэдвээр хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Вилл Белое нь хөгжиж буй зах зээл дэх санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын бизнесээ өргөжүүлэхэд нь зөвлөн ажилласан 15 гаруй жилийн туршлагатай. Салбарын гол мэргэжилтний хувьд Вилл нь ОУСК-ийн 800 гаруй түнш санхүүгийн байгууллагуудын дунд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг юм."
Read more: Уур амьсгалын бизнес: Санхүүгийн байгууллагууд яагаад чухал вэ?
"Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимтэй боловч жигд бус байсан бөгөөд уул уурхайн салбар эдийн засгийг хөдөлгөж байхад уул уурхайн бус салбар хоцорч байна. Өсөлт 2023 оны эхний хагаст 6.2 хувьд хүрсэн (2022 онд 5.0 хувиар өссөн) бөгөөд сүүлийн үеийн мэдээллээс харахад гуравдугаар улиралд ч энэ эрчмээрээ өссөн байна. Эдийн засгийн өсөлтийн хурд жигд бус байсан бөгөөд голчлон 2022 оны уналтаас огцом сэргэсэн уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт нөлөөлжээ. Гэвч уул уурхайн бус салбарын өсөлт 2023 оны 1-р улиралд бага байсан нь цар тахлын нөлөөлөл болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бууралтаас болсон гэж үзсэн байна."
Энэхүү тайланг Дэлхийн банкнаас англи хэлээр бэлтгэсэн. Англи хэл дээрх тайланг энд дарж хүлээн авна уу. Монгол хэл дээрх тайлангийн хураангуйтай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Дэлхийн банк
Зураг: Дэлхийн банк
"Шилжилт том болон жижиг
Дэлхийн эдийн засгийн бүтцийн томоохон өөрчлөлт нь ЕСБХБ-ны бүс нутаг дахь хүмүүсийн амьдрал, амьжиргаа, амьдралын нөхцөл байдалд нөлөөлж байна.
2023-24 оны шилжилтийн тайлан нь тогтвортой байдалд шилжих, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дахин тохируулах, дижитал болон ногоон эдийн засагт хэрэгцээт түүхий эдийн нийлүүлэлтийг хангах зэрэг "том шилжилт"-д илүүтэйгээр төвлөрсөн байна.
Энэхүү тайланд 2022, 2023 онуудад хийгдсэн "Шилжилтийн үеийн амьдрал" судалгааны дөрөв дэх удаагийн онцгой өгөгдлийг ашигласан бөгөөд эдгээр макро түвшний тренд нь ажил мэргэжлийн өөрчлөлт, бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт, орон сууцны шинэчлэл, эцэст нь хүмүүсийн амьдралд сэтгэл ханамжийн өөрчлөлт зэрэг "жижиг шилжилт"-үүдэд хэрхэн хувирч байгааг харахад чиглэсэн байна."
"Энэхүү баримт бичигт уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засагт шилжихэд банкуудын гүйцэтгэх үүргийг дүгнэсэн болно. Банкууд ногоон инноваци, нүүрстөрөгч багатай технологиудыг хэрхэн санхүүжүүлж, уур амьсгалтай холбоотой эрсдэлд дасан зохицох талаар судалсан байна. Энэхүү баримт бичигт зээлийн хүртээмж, нүүрстөрөгчийн арбитраж, “ногоон угаалга” (greenwashing), санхүүгийн зохицуулалт зэрэг сэдвүүдийг багтаасан болно. Төгсгөлд нь тогтвортой банкны салбарын ирээдүйн судалгааны чиглэлүүдийг санал болгосон байна."
