• Хуваарь
  • Номын Сан
  • Миний хичээлүүд
  • English
  1. Home
  2. Publications
ready

Publications

Filters

Бэрхшээлийг даван туулж, амжилттай бизнесийг бий болгох нь: Залуу бизнес эрхлэгчдэд зориулсан жендэрийн хүртээмжтэй байдлын түүлкит

“Жендэрийн хүртээмжийн энэхүү түүл нь залуу бизнес эрхлэгчдийг бизнестээ жендэрийн тэгш байдал болон хүртээмжтэй байдлыг дэмжих нөөцөөр хангаж байна. Энэхүү түүл нь бизнес эрхлэгчдэд авъяаслаг боловсон хүчний нөөцийг татах, хадгалж үлдэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох боломжийг олгож, өөрчлөлт шинэчлэлтийн замыг бий болгодоход чиглэгдсэн юм. Түүлкит нь жендэрийн талаарх өрөөсгөл хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийг арилгах бодит арга хэмжээг санал болгох зорилготой юм.”

  • Competitiveness
  • Women in Business
  • Sustainable development

Read more: Бэрхшээлийг даван туулж, амжилттай бизнесийг бий болгох нь: Залуу бизнес эрхлэгчдэд зориулсан...

ЕСБХБ-ны 2022 оны үйл ажиллагааны тойм

2022 оны жилийн тоймд тус банк өнгөрсөн онд хэрхэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мөн Украиныг эрчимтэйгээр дэмжиж ажилласан талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан.

Украин дахь үйл ажиллагааны хажуугаар ЕСБХБ нь өөрийн ажилладаг бусад эдийн засгуудын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим чадавхийг бий болгох зэрэг бусад салбарын гол зорилтуудыг хангахад чиглэн ажилласан байна.

Онцлууштай нь ЕСБХБ-ны 2022 оны нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг ногоон хөрөнгө оруулалт эзэлж байгаа нь 2025 он гэхэд зонхилон ногоон банк болох банкны зорилттой нийцэж байна.

  • Green economy
  • Report

Read more: ЕСБХБ-ны 2022 оны үйл ажиллагааны тойм

Тогтвортой хөгжлийн зорилгууд 2023 – Атлас

Тогтвортой хөгжлийн зорилгууд 2023 Атлас нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаарх интерактив түүх, мэдээллийн дүрслэлийг танилцуулдаг. Энэ нь зорилт бүрийн хүрээнд сонгосон зорилтуудын чиг хандлагыг онцолж, зарим ТХЗ-ыг хэрхэн хэмждэг тухай ойлголтуудыг танилцуулсан.

  • Statistics
  • Research
  • Sustainable development

Read more: Тогтвортой хөгжлийн зорилгууд 2023 – Атлас

Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах нь

Санхүү, хөдөө аж ахуйн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд бий болж буй боломжууд

Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд илүү дасан зохицох чадвартай хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгоход гол байр суурь эзэлдэг ч уур амьсгалын өөрчлөлт, цочролоос шалтгаалсан аюул, эрсдэлтэй тулгардаг. Хөдөөгийн эмэгтэйчүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, хөгжихөд нь тусалж, хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээ үзүүлэгчид тэдэнд төдийгүй тэдний бизнест үнэ цэнийг бий болгох санхүүгийн болон санхүүгийн бус шийдлүүдийг боловсруулж, хүргэх нь зүйтэй.

  • Financial technology
  • SME finance
  • Sustainable development

Read more: Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах нь

Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал

 

Эдийн засгийн урьдчилсан таамаглал

Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал нь ЕСБХБ-ны бүс нутгуудын сүүлийн үеийн үйл явдлуудыг дүгнэж, эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэлийг хэлэлцэж, ЕСБХБ-ны эдийн засагчид болон эдийн засгийн шинжээчдийн бэлтгэсэн хамгийн сүүлийн үеийн таамаглалыг өгдөг.

Мөн энэхүү тоймоор Украин дахь дайны нөлөөлөл, ЕСБХБ-ны бүс нутгийн өндөр инфляци болон бодлогод үзүүлэх нөлөө зэрэг цаг үеийн асуудлаар дүн шинжилгээ хийсэн.

  • Statistics
  • Economic prospects
  • Report

Read more: Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал

Олон улсын худалдаа нь одоо ч хөгжилд хөтөлж чадна

Гэхдээ олон улсын худалдааны бүтэц тогтолцоо нь хурдан өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицох хэрэгтэй болж байна.

Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын 1 нь ядуу байгаа нь 1990 оноос хойш дөрөв дахин буурч, бага, дунд орлоготой орнуудын дэлхийн худалдаанд эзлэх хувь хоёр дахин нэмэгджээ. 1960 оноос хойш олон улсын худалдаа хорь дахин өссөн нь дэлхий дахинд орлого нэмэгдэх гол хүчин зүйл болсон юм.

Read more: Олон улсын худалдаа нь одоо ч хөгжилд хөтөлж чадна

ЕСБХБ: Тогтвортой байдлын тайлан 2022

 

“Тогтвортой байдлын тайлан 2022 нь 2022 оны турш бүс нутгаа илүү хүчирхэг, илүү тэсвэртэй, тогтвортой ирээдүйд бэлтгэхийн тулд ЕСБХБ-с хэрэгжүүлсэн олон ажлыг судлан, нэгтгэсэн тайлан юм. Уг тайланд Украины түрэмгийллийн нөлөөлөл, дэлхийн цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйл алдагдах аюул зэрэг олон хямралд Банк хэрхэн хариу арга хэмжээ авсан талаар дэлгэрэнгүй тусгасан болно.”

  • Economic prospects
  • Green economy
  • Sustainable development
  • Report

Read more: ЕСБХБ: Тогтвортой байдлын тайлан 2022

Бүтээмжийн ногоон тал

Ногоон ба хүрэн мэргэжлүүдийн олон улсын ангилал

Энэхүү баримт бичигт ногоон (“байгаль орчинд ээлтэй”) болон хүрэн (“бохирдуулдаг”) ажлын байруудыг мэргэжилд суурилсан хөрвүүлсэн хэмжүүрээр Мэргэжлийн Стандарт aнгилал (SOC) системээс Олон Улсын Стандарт Ангилал (ISCO) 08 хүртэлх хамгийн их aшигладаг нарийвчилсан (4 оронтой) аргачлалыг тайлбарласан болно. Анхны, ажил үүрэгт суурилсан “Ногоон” онооны 8 оронтой мэргэжлийн стандарт ангилал болон үйлдвэрлэлд суурилсан 6 оронтой “Хүрэн” мэргэжлийн стандарт ангилалыг Вона болон бусад судлаачид тогтоосон (2018).

  • Research
  • Green economy

Read more: Бүтээмжийн ногоон тал

2023 оны үндсэн тоон мэдээллүүд

2023 оны үндсэн тоон мэдээллүүд нь Ази, Номхон далайн бүсийн 46 эдийн засгийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг хянах хөгжлийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг танилцуулж байна.

  • Statistics
  • Sustainable development

Read more: 2023 оны үндсэн тоон мэдээллүүд

Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тайлан, 2023 оны 4 дүгээр сар

Өндөр инфляци, геополитикийн эрсдэлийн үед санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах нь

Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тайлан нь дэлхийн санхүүгийн систем, зах зээлийн үнэлгээг гаргаж, хөгжиж буй зах зээлүүдийн санхүүжилтийг дэлхийн түвшинд авч үздэг.

  • Banking supervision
  • Finance
  • Report

Read more: Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тайлан, 2023 оны 4 дүгээр сар

Ази дэлхийн цэвэр тэг рүү хийх шилжилтэд: Азийн хөгжлийн төлөв 2023 оны сэдэвчилсэн тайлан

Хөгжиж буй Ази улс уур амьсгалын бодлогын уулзвар дээр ирээд байна. Энэ бүс нутаг нь дэлхийн уур амьсгалын хямралд улам бүр хувь нэмэр оруулж бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд маш эмзэг байдаг. Энэхүү тайлан нь Парисын хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг, амлалт дээр үндэслэн хүлэмжийн хийн ялгаралтын замыг загварчилж, тэдгээрийг цэвэр тэг хүртэлх илүү оновчтой маршруттай харьцуулсан болно. Энэхүү тайлангаар эрчим хүчний салбар, газар ашиглалтад шаардлагатай өөрчлөлтүүдийг судалж, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг үнэлсэн. Уг тайланд бодлогын зардал, уур амьсгалын үр өгөөж, агаарын чанарын хамтын ашиг, хөдөлмөрийн зах зээлийн үр дүнг авч үзэж, үр ашигтай, тэгш шилжилтийн бодлогыг хэлэлцсэн байна.

  • Economic prospects
  • Green economy
  • Report

Read more: Ази дэлхийн цэвэр тэг рүү хийх шилжилтэд: Азийн хөгжлийн төлөв 2023 оны сэдэвчилсэн тайлан

Санхүүгийн байгууллагуудад зориулсан удирдамж- Хүлэмжийн хийг үнэлэх нь

Санхүүгийн байгууллагуудын гаргаж буй хөрөнгө оруулалтын шийдвэр нь Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч хөрөнгө оруулалтын хүлэмжийн хийн (ХҮ) нөлөөллийн хэмжээг тодорхойлж, үр дүнг ил тод, харьцуулж болохуйц байдлаар танилцуулах нь тийм ч амар ажил биш юм. Энэхүү нийтлэл нь санхүүгийн байгууллагуудад хүлэмжийн хийн ялгаруулалтыг үнэлэх, зорилтот түвшинг тогтоох, ил тод болгоход чиглүүлэх аргачлал, хэрэгслүүдийн талаарх олон нийтэд нээлттэй эх сурвалжуудын эмхэтгэл юм.

  • Economic prospects
  • Finance
  • Green economy
  • Report

Read more: Санхүүгийн байгууллагуудад зориулсан удирдамж- Хүлэмжийн хийг үнэлэх нь

  1. Бичил санхүүгийн амжилттай цахимжилтын үндэс
  2. Азийн эдийн засгийн хөгжлийн төлөв 2023 оны 4 дүгээр сар
  3. Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих санхүүгийн хүртээмжтэй байдлын үндэсний стратегийн шинэ чиг хандлага
  4. Цахимжсан ертөнц дэх өрсөлдөөн, зохицуулалт болон өсөлт хөгжил

Page 6 of 12

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Дээшээ явах

Энэхүү платформоор дамжуулан олж авсан аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

Ашиглах заавар  | Хувийн мэдээллийн бодлого | Татгалзах нөхцөл | Түгээмэл асуулт, хариулт

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр © 2021 зохиогчийн эрхийг хамгаалсан болно.