• Хуваарь
  • Номын Сан
  • Миний хичээлүүд
  • English
  1. Home
  2. Publications
ready

Publications

Filters

Төв Азид финтекийн боломжийг нээх нь

Азийн Хөгжлийн банкны энэхүү тайлан нь Төв Азийн Бүс нутгийн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны (CAREC) хөтөлбөрт хамрагдсан гишүүн орнуудын санхүүгийн үйлчилгээг финтек хэрхэн өөрчлөх боломжтойг шинжилж, финтек нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг судалсан болно.

  • Research
  • Financial technology

Read more: Төв Азид финтекийн боломжийг нээх нь

ЕСБХБ: Шилжилтийн тайлан 2025-26

Шилжилтийн тайлан 2025-26 нь хүн ам хурдтайгаар хөгширч буй эдийн засгууд, мөн залуу, хурдацтай өсөж буй хүн амтай эдийн засгуудын хувьд хүн ам зүйн өөрчлөлт ямар үр дагавартайг судалсан болно. Тайланд төрөлтийн түвшин буурч буй зэрэг сүүлийн үеийн хүн ам зүйн чиг хандлагыг тоймлон, бодлого боловсруулагчдад авч хэрэгжүүлж болох стратегиудыг танилцуулжээ. Эдгээр стратеги нь хөдөлмөрийн бүтээмжтэй насыг уртасгах, автоматжуулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг дэмжихэд төвлөрдөг. Тайлан нь ЕСБХБ-ны бүс нутгууд болон бусад орнуудад хиймэл оюун ухаан, шилжилт хөдөлгөөний бодлогын асуудлуудад анхаарал хандуулж, хүн ам зүйн өөрчлөлт нь бодлогын сонголт, нийгмийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийг хэрхэн төлөвшүүлж буйг мөн авч үзсэн болно.

  • Report

Read more: ЕСБХБ: Шилжилтийн тайлан 2025-26

Дижитал технологийн хөгжил ба чиг хандлагын тайлан 2025: Хиймэл оюун ухааны үндэс суурийг бэхжүүлэх нь

Хиймэл оюун ухааны (ХО) сүүлийн үеийн хурдацтай хөгжил нь нийгмийн түүний үр дагаврыг бүрэн ойлгох чадвараас даваад байна. Хэдэн арван жилийн турш өрнөсөн технологийн өөрчлөлтөөс ялгаатай нь ХО-ны интеграци урьд өмнө байгаагүй хурдацтай, цар хүрээтэй, хурдацтай хөгжиж байна.

"Дижитал технологийн хөгжил ба чиг хандлагын тайлан (ДХТТ)"-ын энэхүү 2025 оны дугаарт бага болон дунд орлоготой орнууд ХО-г хэрхэн ашиглан хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг бий болгож, хоцрогдлоос зайлсхийх боломжтойг судалжээ.

  • Research

Read more: Дижитал технологийн хөгжил ба чиг хандлагын тайлан 2025: Хиймэл оюун ухааны үндэс суурийг...

ЖДБ-ийг өргөжүүлэх боломжийг нээж өгөх нь

ЖДБ-ийг өргөжүүлэхэд туслах нь

Хурдацтай өсөж буй ЖДБ-үүд болон стартапууд ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварт ихээхэн хувь нэмэр оруулдаг. Үнэндээ гурван жилийн хугацаанд гуравны нэгээр өссөн ЖДБ нь томоохон компаниудын нэгэн адил ажлын байр бий болгоход хувь нэмэр оруулдаг. Гэсэн хэдий ч ЖДБ-ийг өргөжүүлэхэд саад бэрхшээлүүд ч, мөн өсөн өргөжих боломжууд ч байдаг. Энэхүү тайланд өсөн хөгжих бизнесүүдийн шинж чанар болон тэднийг дэмжих бодлогуудыг судалж, тодорхойлсон болно.

  • SME finance

Read more: ЖДБ-ийг өргөжүүлэх боломжийг нээж өгөх нь

Ирээдүйн ажлын байр: Зүүн Ази, Номхон Далайн Бүс нутагт робот, хиймэл оюун ухаан, дижитал платформууд

"Шинэ технологиуд Зүүн Ази, Номхон далайн орнуудад ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, бүтээмж болон хэмжээний өсөлт нь автоматжуулалтын улмаарх хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний нөлөөллөөс давсан байна. Гэсэн хэдий ч ашиг тус нь жигд бус байсан бөгөөд чадварлаг ажилтнуудад давуу тал олгож байгаа бол нэгэн хэвийн, гар ажиллагаатай ажил эрхэлдэг зарим чадвар багатай ажилчид албан бус салбарт түлхэгдэн шилжиж байна. Цаашид дижиталчлал нь үйлчилгээний арилжааны чадварыг сайжруулж, хиймэл оюун ухаан (AI) нь үйлдвэрлэлийн процессыг өөрчлөх болно. Зүүн Азийн орнууд ажилтнуудыг шаардлагатай ур чадвараар хангаж, үйлчилгээний салбарыг худалдаа, хөрөнгө оруулалтад нээлттэй болгосноор үр бүтээлтэй байх боломжтой байна."

  • Research

Read more: Ирээдүйн ажлын байр: Зүүн Ази, Номхон Далайн Бүс нутагт робот, хиймэл оюун ухаан, дижитал...

Яриагаа ажил хэрэг болгож байна уу? Банкны уур амьсгалын амлалт ба хөгжиж буй зах зээл дэх ногоон зээл

Банкуудын уур амьсгалын төлөөх сайн дурын амлалт нь тэдгээрийн ногоон зээлийн олголт болон зээлдэгчдийнх нь байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг хэрхэн урьдчилан таамаглаж байгааг Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк(ЕСБХБ)- наас судалжээ. ЕСБХБ нь бага, дунд орлоготой 33 орны 644 банкны гүйцэтгэх захирал, зээлийн газрын дарга нарыг хамруулсан судалгаа хийсэн бөгөөд банкуудын ногоон менежмент, зээлийн үйл ажиллагааны индексийг боловсруулжээ. Эдгээр өгөгдөл нь олон улсын уур амьсгалын санаачилгад гарын үсэг зурж буй банкууд ("ярих") гарын үсэг зураагүй банкнуудаас илүү ногоон үйл ажиллагаа ("ажил хэрэг") явуулдаг болохыг харуулж байна.

  • Research
  • Green economy
  • SME finance

Read more: Яриагаа ажил хэрэг болгож байна уу? Банкны уур амьсгалын амлалт ба хөгжиж буй зах зээл дэх ногоон...

Дэлхийн санхүүжилтийн индекс 2025

2024 онд хөгжиж буй орнуудын насанд хүрэгчдийн 40% нь санхүүгийн байгууллагын дансанд хуримтлал үүсгэсэн нь 2021 оноос хойш 16 хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаандах хамгийн хурдан өсөлт боллоо.

2025 оны Дэлхийн санхүүжилтийн индекс нь санхүүгийн хүртээмжтэй байдлын өгөгдөлтэй хослуулан гар утасны дэд бүтэц нь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хэрхэн өргөжүүлж, эдийн засгийн уян хатан байдлыг сайжруулж байгааг цогцоор нь авч үзжээ.

  • Statistics
  • Report

Read more: Дэлхийн санхүүжилтийн индекс 2025

Санхүү өөрчлөгдсөн ч эрсдэл өөрчлөгдөөгүй

Шинэ технологиуд нь хөрвөх чадвар, төлбөр тооцоо, эдийн засгийн тогтвортой байдалд өөрчлөлт авчирч байна.

Дэлхийн санхүүгийн хямралаас хойш 15 гаруй жилийн дараа банк санхүүгийн систем илүү аюулгүй харагдаж байна. Гэхдээ энэ нь хөрвөх чадварыг хэн хангаж, мөнгө хэрхэн хөдөлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж буй хэлбэрийг өөрчлөх замаар хөгжиж байна. Үүний үр дүнд дараагийн цочрол нь банкнаас биш, харин системийн суурь болсон шинэ дэд бүтцээс эхэлж магадгүй юм.

  • Finance

Read more: Санхүү өөрчлөгдсөн ч эрсдэл өөрчлөгдөөгүй

Үр дүнтэй хариу арга хэмжээ нь зөв өгөгдөл шаарддаг - Гол үзүүлэлтүүд 2025

Энэхүү тайлан нь Азийн хөгжлийн банкны бүс нутгийн 50 гишүүн орны хамгийн сүүлийн үеийн эдийн засаг, санхүү, нийгэм, байгаль орчны үзүүлэлтүүдийг хамарсан бөгөөд хөгжлийн чиг хандлага болон Ази, Номхон Далайн Бүс нутагт хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тулгарч буй сорилтуудыг авч үзсэн байна. Энэхүү 56 дахь удаагийн нийтлэлд байгаль орчин, эдийн засгийн уялдаа холбоотой өгөгдөл нь уян хатан, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг удирдах олон нийтийн сайн сайхан байдалд хэрхэн үйлчилж чадах талаар судалжээ.

  • Economic prospects
  • Sustainable development
  • Report

Read more: Үр дүнтэй хариу арга хэмжээ нь зөв өгөгдөл шаарддаг - Гол үзүүлэлтүүд 2025

ЭЗХАХБ-ХХААБ хөдөө аж ахуйн салбарын хэтийн төлөв 2025-2034

ЭЗХАХБ болон НҮБ-ын ХХААБ-аас хамтран гаргадаг энэхүү хөдөө аж ахуйн салбарын  хэтийн төлөв 2025-2034 тайлан нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон загасны зах зээлийн арван жилийн төлвийг улс үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд цогц байдлаар үнэлсэн байна.

Энэхүү тайланг дээрх байгууллагууд маань гишүүн орнууд болон олон улсын бараа бүтээгдэхүүний худалдааны байгууллагуудтай хамтран боловсруулсан бөгөөд нотолгоонд суурилсан бодлогын төлөвлөлтийг дэмжих ирээдүйд чиглэсэн гарын авлага болдог. Энэхүү 21 дэх хэвлэл нь эдийн засаг, улс төр, байгаль орчны сорилтуудын дунд дэлхийн хөдөө аж ахуйн хувьсан өөрчлөгдөж буй орчныг шинжилсэн байна.

  • Economic prospects
  • Research

Read more: ЭЗХАХБ-ХХААБ хөдөө аж ахуйн салбарын хэтийн төлөв 2025-2034

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2025 оны эхний 7 сард

Үндэсний статистикийн газраас эрхлэн гаргадаг Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын тайлан нь хүн ам, хөдөлмөр, нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, аялал жуулчлал, мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл, төсөв, гадаад худалдааны нөхцөлийн индекс, орон сууцны үнийн индекс, ХАА, аж үйлдвэр, мэдээлэл харилцаа холбоо, тээвэр, зочлох салбаруудын үнийн индекс, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, тээврийн салбарын мэдээллүүд болон бизнес регистрийн сангийн мэдээллийг багтаасан байна.

  • Statistics

Read more: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2025 оны эхний 7 сард

ЕСБХБ: Нөлөөллийн тайлан 2024

Энэхүү тайлангаар  ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг эдийн засгуудад хийгдсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үр дүнг танилцуулж байна.

Хувийн хэвшлийг дэмжиж, Украин улсад дэмжлэг үзүүлэхээс эхлээд ногоон шилжилтийг урагшлуулах, хүний нөөцийг бэхжүүлэх, дижитал шилжилтийн тэгш бус байдлыг арилгах, санхүүгийн экосистемийг гүнзгийрүүлэх зэрэг ажил нь олон сая хүмүүст урт хугацааны үр өгөөжийг бий болгож буй тогтолцооны өөрчлөлтүүдийг бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

  • Sustainable development
  • Report

Read more: ЕСБХБ: Нөлөөллийн тайлан 2024

  1. ЕСБХБ: Шилжилтийн тайлан 2024-25
  2. Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв
  3. Уур амьсгалын санхүүжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн Финтек аппликейшнууд
  4. Хүртээмжтэй бизнесийн хувиргах хүч: үр ашигтай төслүүд хэрхэн хөгжилд түүчээлдэг тухай кейс судалгаа

Page 1 of 11

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Дээшээ явах

Энэхүү платформоор дамжуулан олж авсан аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

Ашиглах заавар  | Хувийн мэдээллийн бодлого | Татгалзах нөхцөл | Түгээмэл асуулт, хариулт

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр © 2021 зохиогчийн эрхийг хамгаалсан болно.