
Энэхүү тайлан нь Азийн хөгжлийн банкны бүс нутгийн 50 гишүүн орны хамгийн сүүлийн үеийн эдийн засаг, санхүү, нийгэм, байгаль орчны үзүүлэлтүүдийг хамарсан бөгөөд хөгжлийн чиг хандлага болон Ази, Номхон Далайн Бүс нутагт хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тулгарч буй сорилтуудыг авч үзсэн байна. Энэхүү 56 дахь удаагийн нийтлэлд байгаль орчин, эдийн засгийн уялдаа холбоотой өгөгдөл нь уян хатан, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг удирдах олон нийтийн сайн сайхан байдалд хэрхэн үйлчилж чадах талаар судалжээ.
Read more: Үр дүнтэй хариу арга хэмжээ нь зөв өгөгдөл шаарддаг - Гол үзүүлэлтүүд 2025

ЭЗХАХБ болон НҮБ-ын ХХААБ-аас хамтран гаргадаг энэхүү хөдөө аж ахуйн салбарын хэтийн төлөв 2025-2034 тайлан нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон загасны зах зээлийн арван жилийн төлвийг улс үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд цогц байдлаар үнэлсэн байна.
Энэхүү тайланг дээрх байгууллагууд маань гишүүн орнууд болон олон улсын бараа бүтээгдэхүүний худалдааны байгууллагуудтай хамтран боловсруулсан бөгөөд нотолгоонд суурилсан бодлогын төлөвлөлтийг дэмжих ирээдүйд чиглэсэн гарын авлага болдог. Энэхүү 21 дэх хэвлэл нь эдийн засаг, улс төр, байгаль орчны сорилтуудын дунд дэлхийн хөдөө аж ахуйн хувьсан өөрчлөгдөж буй орчныг шинжилсэн байна.
Read more: ЭЗХАХБ-ХХААБ хөдөө аж ахуйн салбарын хэтийн төлөв 2025-2034

Үндэсний статистикийн газраас эрхлэн гаргадаг Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын тайлан нь хүн ам, хөдөлмөр, нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, аялал жуулчлал, мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл, төсөв, гадаад худалдааны нөхцөлийн индекс, орон сууцны үнийн индекс, ХАА, аж үйлдвэр, мэдээлэл харилцаа холбоо, тээвэр, зочлох салбаруудын үнийн индекс, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, тээврийн салбарын мэдээллүүд болон бизнес регистрийн сангийн мэдээллийг багтаасан байна.
Read more: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2025 оны эхний 7 сард

Энэхүү тайлангаар ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг эдийн засгуудад хийгдсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үр дүнг танилцуулж байна.
Хувийн хэвшлийг дэмжиж, Украин улсад дэмжлэг үзүүлэхээс эхлээд ногоон шилжилтийг урагшлуулах, хүний нөөцийг бэхжүүлэх, дижитал шилжилтийн тэгш бус байдлыг арилгах, санхүүгийн экосистемийг гүнзгийрүүлэх зэрэг ажил нь олон сая хүмүүст урт хугацааны үр өгөөжийг бий болгож буй тогтолцооны өөрчлөлтүүдийг бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Аж үйлдвэрийн бодлогыг удирдан чиглүүлэх нь
Шилжилтийн тайлан 2024-25 нь ЕСБХБ-ны бүс нутаг болон түүнээс гадуурх аж үйлдвэрийн бодлогод төвлөрсөн бөгөөд эдгээр бодлогууд нь хүрээлэн буй орчны доройтол гэх мэт зах зээлийн алдаа дутагдлыг шийдвэрлэхийг эрмэлзсэнээр дахин сэргэж байна.
Гэсэн хэдий ч, тэдгээрийн үр дүн эрс тэс ялгаатай байна. Эдгээр бодлогуудын амжилттай байгаа эсэх нь ихэвчлэн дотоод улс төр, эдийн засгийн асуудлууд болон геополитикийн өсөлттэй холбоотойгоор тодорхойлогддог. Аж үйлдвэрийн бодлогыг ихэвчлэн өндөр орлоготой эдийн засгууд ашигладаг боловч сүүлийн үед захиргааны болон санхүүгийн чадавхи багатай эдийн засгууд ч илүү өргөн ашиглах болсон.

2025-2026 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувьд тогтвортой байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засаг бага өсөлттэй байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хангалтгүй. Хөгжиж буй орнууд нь нэг хүнд ногдох орлогоороо хөгжингүй орнуудынхыг гүйцэх боломжгүйгээр 21-р зууны хоёрдугаар дөрөвний нэг хэсэг рүү орох гэж байна.

Уур амьсгалын финтек буюу уур амьсгалын өөрчлөлт, санхүүгийн үйлчилгээ, дижитал технологийн огтлолцол нь шинэлэг технологийг ашиглан уур амьсгалын санхүүжилтэд илүү их хөрөнгө оруулалт татах, улмаар санхүүжилтийн зарим саад бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Технологи зөвхөн хэсэгчилсэн шийдлийг санал болгоно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч финтек нь уур амьсгалын хөрөнгө оруулалтын санхүүжилтэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж болохыг уг нийтлэлд дурджээ.
Read more: Уур амьсгалын санхүүжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн Финтек аппликейшнууд

Хүртээмжтэй бизнесийн хувиргах хүч: үр ашигтай төслүүд хэрхэн хөгжилд түүчээлдэг тухай кейс судалгаа
Энэхүү нийтлэлд хүртээмжтэй бизнесийн санаачилгууд бага орлоготой сегментүүдийг зах зээлд хэрхэн амжилттай нэвтрүүлж байгааг судалсан бөгөөд энэхүү нийтлэлээр эдийн засгийн өсөлт, хөгжилд түүчээлэх үзэл баримтлал, загвар, стратегийг онцолж, бизнес нь хөгжихийн зэрэгцээ нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох боломжтойг харуулсан юм.

Энэхүү нийтлэл нь Монгол орны цаг уурын эрс тэс үзэгдлүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг эдийн засгийн салбар болон аймгуудаар судалсан болно. Энэ нь орон нутгийн цаг уурын нөхцөл, эдийн засгийн бүтцийг харгалзан тэдгээрт тохирсон бодлогын хариу арга хэмжээний ач холбогдлыг онцолж байна.

Энэхүү тайлан нь жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилго бүхий олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилт, тусламж болон бусад эх үүсвэрүүдийн талаарх урьд өмнө байгаагүй тоймыг санал болгож байна. Энэхүү тойм нь ЭЗХАХБ-аас цуглуулсан өгөгдлийг шинжилж, чиг хандлагыг судлах, дэлгэрэнгүй мэдээллийг илрүүлэх, боломжит хүчин зүйлүүдийг тодорхойлох болон жендэрийн тэгш байдлыг дэмжихэд санхүүжилтийг илүү сайн ашиглаж болох салбаруудыг санал болгоход зорьсон байна.
Read more: Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хөгжлийн санхүүжилт 2024

Үндэсний статистикийн газраас эрхлэн гаргасан Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын тайлан нь 2024 оны 9 дүгээр сарын байдлаарх хүн ам, хөдөлмөр, нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, аялал жуулчлал, мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл, төсөв, гадаад худалдааны нөхцөлийн индекс, орон сууцны үнийн индекс, ХАА, аж үйлдвэр, мэдээлэл харилцаа холбоо, тээвэр, зочлох салбаруудын үнийн индекс, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, тээврийн салбарын мэдээллүүд болон бизнес регистрийн сангийн мэдээллийг багтаасан байна.
Read more: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал 2024 IX

"Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар нь чухал байр суурь эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг хангаж байна.
Үндэсний статистикийн хорооноос эмхлэн гаргасан энэхүү танилцуулгад мал тооллогын үндсэн үр дүнгээс гадна мал аж ахуй, газар тариалангийн салбарын 2023 оны төлөв байдлыг нэгтгэн харж, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, голлох нэр төрлийн түүхий эд үйлдвэрлэлийн хэмжээ, тэдгээрийн экспорт, импорт, малчин өрх, малчдын мэдээлэл, мал эмнэлгийн арга хэмжээ, малын хашаа, худаг, уст цэг болон газар тариалангийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох тариалсан талбай, хураасан ургац, га-гийн ургацын талаарх мэдээллийг тусгасан болно."